Skip to main content

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК “WORLD ECONOMIC MAGAZINE”-ИЙН 2025 ОНЫ ОЛОН УЛСЫН ШАГНАЛЫН ХӨТӨЛБӨРТ ГУРВАН НОМИНАЦИД ШАЛГАРЛАА

2 December 2025

Дэлхийн бизнес, санхүү, технологи, худалдаа, тогтвортой хөгжил зэрэг салбарт шинэлэг санаа, манлайлал, амжилтаараа онцгойрсон байгууллагуудыг шалгаруулдаг нэр хүндтэй олон улсын шагналын хөтөлбөр болох “World Economic Magazine Awards 2025”-д Худалдаа Хөгжлийн Банк нь дараах гурван номинацид тэргүүллээ.

  • Монголын Шилдэг Харилцагчийн Үйлчилгээний Банк 2025

  • Монголын Цахим Зээлийн Инновациар Тэргүүлэгч Банк 2025

  • Монголын Эмэгтэй Манлайллаар Тэргүүлэгч Банк 2025

Эдгээр шагнал нь ХХБ-ны 35 жилийн ойтой давхцан, банкны стратегийн бодлого, дижитал шилжилт, тогтвортой хөгжилд чиглэсэн санаачлагуудын олон улсын түвшинд үнэлэгдсэн томоохон амжилт юм.

Харилцагч төвтэй дижитал шийдлүүд – Хүртээмж, хурд, аюулгүй байдал

2025 онд ХХБ нь салбарт очих шаардлагагүйгээр бүртгэл, мэдээлэл шинэчлэлт, хугацаатай хадгаламж цуцлах зэрэг үйлчилгээг зайнаас авах боломжийг бүрдүүлсэн. Бүртгэл дунджаар 3–5 минутын дотор хийгдэх бөгөөд E-Mongolia платформ, нүүр таних технологи, хоёр шатлалт OTP баталгаажуулалт ашигладаг. Мөн Lite салбар хэсгүүдийн сүлжээ, цаасгүй харилцаа зэрэг шийдлүүдийг нэвтрүүлсэн нь ногоон хөгжил болон дижитал шилжилтэд чухал хувь нэмэр оруулж байна.

Цахим зээлийн инноваци – Автомашины зээл

ХХБ нь автомашины зээлийн уламжлалт процессыг шинэчилж, Ти Ди Би Онлайн аппликейшнээр дамжуулан бүх үе шатыг дижитал хэлбэрт оруулсан. Уламжлалт аргаар дунджаар 5 орчим цаг зарцуулдаг байсан процессыг ердөө 5-6 минутын хугацаанд багтаан зээлийн олголт хийх боломжийг бүрдүүлсэн нь харилцагчийн цагийг 98.2%-аар хэмнэсэн онцгой амжилт юм. Мөн ногоон автомашины зээл, цахим даатгалын бүртгэл, автомашин борлуулалтын байгууллагуудтай хамтын ажиллагааг дижитал хэлбэрт шилжүүлсэн нь салбартаа анхдагч шийдэл болж байна.

Эмэгтэй манлайллыг дэмжих – Бодлогоос бодит үр дүн рүү

ХХБ нь жендерийн тэгш байдлыг эрхэмлэн, эмэгтэй ажилтнуудын хувийн хөгжил, карьерын тогтвортой байдлыг хангах олон талт санаачлагуудыг хэрэгжүүлж ирсэн. Үүнд:

  • Flexible Mom: Уян хатан ажлын цаг, зайнаас ажиллах боломж.

  • Lady’s Leadership: Манлайллын 3 модульт сургалт.

  • Udemy Business эрх: Онлайн сургалтын боломж.

2025 оны байдлаар ХХБ-ны удирдах болон дунд түвшний удирдлагын албан тушаалтнуудын 56% нь эмэгтэй бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн бодит манлайллыг илтгэнэ. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл, эмэгтэйчүүдэд зориулсан Лейди Карт зэрэг бүтээгдэхүүнүүдийг амжилттай хэрэгжүүлж, тогтвортой санхүүжилтийн зорилтын хүрээнд 2030 он хүртэл 2 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор ажиллаж байна. 

ХХБ нь харилцагчийнхаа хөгжил дэвшилд хамт алхаж, Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах зорилгоо тууштай хэрэгжүүлсээр байх болно.