
Худалдаа Хөгжлийн Банк ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааныг ашиглах ур чадварт сургах "TDB Skill Lab" дотоод сургалтын платформ -г албан ёсоор танилцууллаа. /2025.12.08/
ХХБ цахим шилжилт, хиймэл оюун ухаанааражилтнуудаа орлуулах бус, харин энэхүү шилжилтийг ашиглан, ажиллах хүчнийхээ ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "TDB Skill Lab" сургалтын платформыг нэвтрүүлж байгаа юм.
ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон:
"Хиймэл оюун ухаан бол ирээдүйд бий болох зүйл биш, нэгэнт бидний амьдралын нэг хэсэг болсон зүйл билээ. Энэ нь таныг орлох тухай бус, харин таны хийж чадах зүйлсийг улам өргөжүүлэх тухай ойлголт юм. 'AI таны ажлыг өөрчлөх үү?' гэж айх биш, 'та энэ өөрчлөлтийг удирдахад бэлэн үү?' гэдэгт төвлөрөх чухал юм. "TDB Skill Lab" бол ирэх арван жилд карьерыг тань тодорхойлох ур чадварт зориулсан хөрөнгө оруулалт юм.”
"TDB Skill Lab" дотоод сургалтын платформ нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд хиймэл оюун ухааны суурь хичээлүүдээс мэргэжлийн гүнзгийрүүлсэн түвшин хүртэлх бүх хичээлийг системтэйгээр багтаасан. Одоогоор ХХБ-ны программ хөгжүүлэгчид хиймэл оюун ухаан ашиглан код бичих хурдаа 40 хувиар нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн ХХБ-ны ажилтан бүр сард хамгийн багадаа 1 цагийг тус платформ дээрх сургалтад зарцуулахад хиймэл оюун ухааныг ашиглах хангалттай ур чадвартай болох юм.
Бид цаашид ч дэвшилтэт технологи, мэргэшсэн боловсон хүчнээрээ дамжуулан, эдийн засгийн өсөлтийг дэмжин ажилласаар байх болно.
ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК