
Дэлхийн санхүү, бизнесийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Их Британийн International Finance сэтгүүлээс Худалдаа, Хөгжлийн Банкыг 2025 оны “Mongolia's Best Trade Bank” буюу “Монгол Улсын Гадаад Худалдааны Шилдэг Банк”-аар шалгарууллаа.
ХХБ нь Монгол Улсын гадаад худалдаанд эзлэх худалдааны санхүүжилтийн зах зээлийн 40 орчим хувийг, гадаад төлбөр тооцооны 35 хувийг дангаар эзэлдэг ба зургаан гол валютын хүрээнд олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагууд дахь 260 сая ам.долларын худалдааны санхүүжилтийн шугамуудыг ашиглан, харилцагчдын гадаад худалдааг саадгүй дэмжин ажиллаж байна. Худалдааны санхүүжилтийн салбарт форфейтинг, факторинг үйлчилгээ болон баримт барьцаалсан зээлийн дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдад тогтмол санал болгож буй нь олон улсад дахин өндрөөр үнэлэгдлээ.
International Finance сэтгүүлээс олгосон энэхүү нэр хүндтэй шагнал нь тус банкны мэргэжлийн үйл ажиллагаа, харилцагч төвтэй бодлого, олон улсын жишигт нийцсэн санхүүгийн шийдлүүдийг үнэлсэн бодит баталгаа юм.
Бид цаашид ч худалдааны санхүүжилтийн салбарт манлайлан ажиллаж, харилцагчдадаа дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээ үзүүлсээр байх болно.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК