
Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн
10 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.
Компанийн оноосон нэр, хаяг: “Худалдаа, хөгжлийн банк” ХК
Улаанбаатар хот, 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа, хөгжлийн банкны төв байр
Хурал хуралдах газар, өдөр, цаг: 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад Худалдаа, хөгжлийн банкны боловсруулсан цахим хуудас болох investor.tdbm.mn-ээр дамжуулан цахимаар буюу зайны технологи ашиглан хуралдуулах.
Хуралд оролцох хэлбэр: цахим /зайнаас/
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр:
2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
Танилцуулах асуудал:
Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2025 оны санхүүгийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;
Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэр.
Хэлэлцүүлэх асуудал:
Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;
Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлыг батлах тухай.
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, аудитын байгууллагын дүгнэлт;
Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоол;
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай” тогтоолын төсөл;
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай” тогтоолын төсөл;
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлыг батлах тухай” тогтоолын төсөл;
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын саналын хуудас.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчид хурлын материал болон холбогдох бичиг баримттай танилцах журам:
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчид дараах арга, хэлбэрээр хурлын материал болон холбогдох бичиг баримттай 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн танилцаж болно. Үүнд:
ХХБ-ны investor.tdbm.mn цахим хаягт хандан танилцах;
Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандан танилцах;
Худалдаа, хөгжлийн банкны төв байранд ажлын өдрүүдийн 10:00-17:00 цагийн хооронд Хурал зохион байгуулах комисст хандан танилцах.
Хуралд оролцох, санал өгөх заавар:
Хувьцаа эзэмшигч Та дараах аргуудын аль нэгээр хуралд оролцож санал өгөх боломжтой. Үүнд:
Цахимаар оролцох:
Хуралд зайнаас оролцох хувьцаа эзэмшигчид 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 9 цаг 45 минутаас өмнө investor.tdbm.mn цахим хуудаст хандан зааврын дагуу хуралд цахимаар оролцож, саналаа өгнө.
Урьдчилсан санал өгөх:
Цаасан хэлбэрээр санал өгөх: Саналын хуудсыг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл Худалдаа, хөгжлийн банкны төв байранд Тооллогын комисс хүлээн авна.
Цахим хэлбэрээр санал өгөх: Худалдаа, хөгжлийн банкны investor.tdbm.mn цахим хуудсанд хандан 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл саналаа өгөх боломжтой.
Хурал зохион байгуулах болон Тооллогын комисстой холбоо барих мэдээлэл:
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших Худалдаа, хөгжлийн банкны төв байр
Утас: 11 328227
Цахим хаяг: [email protected]
Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд.