Skip to main content

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

29 April 2026

Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн энэ оны ээлжит хувьцаа эзэмшигчдийн  хурал 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр буюу өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус хурал нь ХХБ-ны албан ёсны investor.tdbm.mn платформоор буюу цахимаар зохион байгуулагдаж, нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 91.89 хувийн ирцтэй хуралдлаа. 

Хувьцаа эзэмшигчдийн энэ удаагийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хувьцаа эзэмшигчдэд танилцууллаа.  Үүнд: 

  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;

  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2025 оны санхүүгийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;

  • Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэр. 

Мөн хуралд оролцсон саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж баталлаа. 

  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;

  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;

  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлыг батлах тухай.

 

Хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оролцож, саналаа өгсөн эрхэм хүндэт хувьцаа эзэмшигч та бүхэнд талархал илэрхийлье.

 

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ