Skip to main content

Tags

Та картаа алдсан даруйдаа дахин гүйлгээ гарах эрсдлээс хамгаалан дараах замаар картын төлвийг яаралтай хаах боломжтой. Үүнд:
Хэрэв та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол:
Өөрийн эрхээр нэвтрэн Карт->Картын жагсаалтаас гүйлгээ хийгдсэн картыг сонгож->Карт удирдах-> Төлөв солих хэсэгт хандан Гээсэн/Хулгайлагдсан төлөвтэй болгоно уу.
Хэрэв Та Монголд байгаа бол:
Та картаа алдсан даруйдаа харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдон картаа хаалгана уу. Мөн өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандах боломжтой.
Хэрэв Та гадаад улс оронд байгаа бол:
Та Худалдаа хөгжлийн банкны харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх лавлах утас (976) 70161988 дугаар, viber +97699001977 болон [email protected] цахим шуудан хаягт хандан картаа түр хугацаагаар хаалгуулах боломжтой.

sub tags