Skip to main content
r

Аюулгүй байдлын сервисийн мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Байгууллагын компьютер, систем, сервер, техник хэрэгсэлд аюулгүй байдлын тохиргоо хийх.
  • Аюулгүй байдлын системийн өдөр тутмын үйл ажиллагааг хянаж, сайжруулах.
  • Ажилтнуудад аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөгөө, тусламж үзүүлэх
  • Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтэд хяналт тавих.
  • Шинэ систем, техник хэрэгслийн нэвтрүүлэлтийн багт ажиллаж тэдгээрийн аюулгүй байдлын тохиргоог хийх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:

  • Мэдээллийн технологи, програм хангамж, мэдээллийн аюулгүй байдал, компьютерийн ухааны чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.

Мэргэжлийн ур чадвар:

  • Active Directory, LDAP, RBAC зэрэг системүүдийн талаар мэдлэгтэй.
  • Windows Server, Linux үйлдлийн системүүд дээр ажиллах ур чадвартай
  • Скрипт бичих чадвартай (PowerShell, Bash, SQL scripts).
  • Container технологийн талаар ойлголттой.
  • Виртуалчлалын технологийн талаар мэдлэгтэй.

Хувь хүний чадвар:

  • Хувийн зохион байгуулалт сайтай.
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай.
  • Өөрийгөө хөгжүүлэх хүсэлт эрмэлзэлтэй, шинийг эрэлхийлэгч.
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй