Skip to main content

Tags

Та Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ блоклосон бол Нууц үг мартсан->Нууц үгийн блок гаргах хэсэгт хандан блокоо гаргах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад->Үргэлжлүүлэх->үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад->Үргэлжлүүлэх товчийг дарна уу.
Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан->Блок гаргах товчийг дарснаар та сүүлд амжилттай нэвтэрч байсан нууц үгээрээ дахин хандах боломжтой болох юм. Хэрэв та зайнаас өөрөө нууц үгийн блокийг гаргах боломжгүй бол харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягнаас хандах боломжтой ба мөн өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан сэргээн авах боломжтой.