Skip to main content

Гэмтэлтэй гадаад валют дансанд тушаах, солиулах, шилжүүлэг хийхэд нэмэлт шимтгэлтэй юу?

Tags

Хуучирч элэгдсэн, урагдсан, эвлүүлж наасан, элдэв толбо, будагтай, урагдалт, цооролт үүссэн дэвсгэртийг дансанд тушаах буюу солих, бүх төрлийн шилжүүлэг хийхэд 10%-ийн шимтгэлтэй байдаг. Уг шимтгэл нь тухайн гадаад валютыг тухай улс руу нь илгээж, шинэ дэвсгэртээр солиулах зардалд зарцуулагддаг.

Гадаад гуйвуулга хийхэд юуг анхаарах вэ?

Tags

Та гадаад гуйвуулга хийх бол хүлээн авагчийн нэр, дансны дугаар, хүлээн авагчийн банкны SWIFT код, банкны хаяг, төлбөрийн зориулалтын мэдээллийг дэлгэрэнгүй, үнэн зөв мэдэж байх шаардлагатай.

Банк хооронд шилжүүлэг хийхэд шууд орох боломжтой юу?

Tags

Банк хоорондын төгрөгийн бага дүнтэй гүйлгээ болох 5,000,000.00 төгрөг буюу түүнээс доош дүнтэй гүйлгээ бодит цагийн горимд буюу 7 хоногийн 24 цагийн турш төлбөр тооцоог дамжуулах ба дараах цагийн горимоор гүйцэтгэж байна.Үүнд: 
Банк хоорондын төгрөгийн их дүнтэй гүйлгээ буюу 5,000,000.01 төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд төлбөр тооцоог дамжуулна.