Skip to main content

Хадгаламжийн данснаасаа бэлнээр зарлага гаргахад хэдэн хувийн шимтгэл авах вэ?

Tags

Ам.доллар, евро, юань, иен: 
    Бэлнээр байршуулсан валютыг бэлнээр зарлага гаргах үед шимтгэлгүй.
    Бэлэн бусаар байршуулсан валютыг бэлнээр зарлага гаргах үед 0.5% (min 0.01 USD) шимтгэл авагдана. /Банкнаас     хадгаламжийн хүүг хугацааны эцэст дансанд орлогодох гүйлгээ нь бэлэн бус гүйлгээнд хамаарна/

Хамтран эзэмшигчээ яаж хасуулах вэ?

Tags

Та өөрт ойр байрлах дурын салбар, тооцооны төвд данс эзэмшигч нь хамртан эзэмшигчийн хамт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорттай хандаж хамтран эзэмшигчээ хасуулах боломжтой.

Хадгаламжийн дансандаа хамтран эзэмшигч нэмээд тодорхойлолт авч болох уу?

Tags

Болно. Хадгаламжийн дансандаа хамтран эзэмшигч нэмсэн өдрөөс хуанлигийн 14 хоногийн дотор дансны үлдэгдэлтэй тодорхойлолт авах бол 50,000 төгрөгийн шимтгэлтэй байдаг. 

Харин 14 хоногоос дээш хугацаагаар хадгаламжийн дансаа хамтран эзэмшиж байгаа бол 5,000 төгрөгийн шимтгэлтэйгээр дансны үлэгдэлтэй тодорхойлолт авч болно.

Хадгаламжийн дансаа аль салбарт хандаж хаах вэ?

Tags

Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорттай хандан 3,000 төгрөг/түүнтэй тэнцэх валют/-ийн шимтгэл төлж хадгаламжийн дансаа хаалгуулах боломжтой.

Хадгаламжийн хугацаа дууссан үед хугацаагаа хэрхэн сунгах вэ?

Tags

Харилцагч та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол өөрийн эрхээр нэвтрэн Данс->өөрийн дансыг сонгож->Удирдах->Хугацаатай хадгаламж болгох хэсэгт хандан хадгаламжийн төрлөө сонгож, "гэрээг зөвшөөрөх"-ийг чеклээд "Үргэлжлүүлэх" дарснаар хадгаламжийн хугацаагаа сунгах боломжтой. 

Хэрвээ та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол банканд бүртгэлтэй дугаараас харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, эсвэл хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорттай өөрт ойр байрлах дурын салбарт хандах боломжтой.