Skip to main content

Tags

Картын хүчинтэй хугацаагаа шалгаж, хугацаа дуусах гэж байгаа бол харицлагч та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол өөрийн эрхээр нэвтрэн Карт-> Карт захиалах хэсэгт хандан картын төрлөө сонгож шинээр захиалах боломжтой. 

Хэрвээ та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол банканд бүртгэлтэй дугаараас харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, эсвэл хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорттай өөрт ойр байрлах дурын салбарт хандан шинээр захиалах боломжтой. 

Мөн гадаадад байдаг харилцагч бол банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа [email protected] цахим хаягт карт захиалах хүсэлтээ илгээнэ үү. 
Кредит карт болон зээлийн эрхтэй карттай бол зээл төлөгдөж дуусах хугацаа, зээлийн лимитийн хугацаа болон картын дуусах хугацаагаа нягтлаарай.
Банкны https://www.tdbm.mn/mn/ цахим хуудасны https://www.tdbm.mn/mn/news/tolboriyn-kartyn-luyvryn-guylgeenees-sergiy… хэсгээс картын эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдтэй сайтар танилцана уу.
Гарч болзошгүй эрсдэлээс сэргийлж картдаа хамтран эзэмшигч, эсвэл итгэмжлэгдсэн хүний мэдээллээ банканд бүртгүүлэх боломжтой.
Картаа хэвийн ажиллаж байгаа эсэхийг АТМ эсвэл үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж шалгахад илүүдэхгүй.

sub tags