Skip to main content

Худалдаа, хөгжлийн банканд Дэлхийн эдийн засгийн форумаас олон улсын “Байгаль орчны санхүүжилт” тайланд хувь нэмрээ оруулан, хамтран ажилласанд талархал илэрхийлжээ

3 June 2025

Дэлхийн эдийн засгийн форум (“World Economic Forum”) болон олон улсын менежментийн зөвлөх үйлчилгээний байгууллага Оливер Ваймэн (Oliver Wyman)  нар хамтран санхүүгийн байгууллагуудад зориулан “Байгалийн эерэг шилжилт” цувралын нэг хэсэг “Байгаль орчны санхүүжилт” тайланг олон улсын Дэлхийн өдөр буюу 2025 оны 4-р сарын 22-ны өдөр олон нийтэд танилцууллаа. 

ХХБ 2024 оноос эхлэн Дэлхийн эдийн засгийн форумаас зохион байгуулдаг “Байгаль орчны эерэг шилжилтийг санхүүжүүлэх санаачилга” (Financing the Nature Positive Transition initiative)-ын ажлын хэсэгт орон, тус санаачилгын хэлэлцүүлгүүдэд идэвхтэй хамрагдсаар ирсэн билээ. Түүнчлэн, “Байгаль орчны санхүүжилт” тайланг бэлтгэхэд ХХБ санал хүсэлтээ илгээн, хамтран ажилласанд Дэлхийн эдийн засгийн форумаас талархал илэрхийлсэн байна.

Энэхүү тайлангийн голлох мэдээллүүдийг доор хүргэж байна. 

  • Санхүүгийн байгууллагууд аж ахуйн нэгжүүдэд байгальд ээлтэй бизнес моделийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнесийн үнэлгээний тогтолцоонд байгаль орчинтой холбоотой хүчин зүйлсийг тусгах шаардлагатай байна. 

  • Санхүүгийн байгууллагууд компанийн материаллаг шинж чанарын нөлөөлөл, хамаарал, эрсдэл, боломж зэрэг байгальд эерэг нөлөөллийн эхлэлийг тавихад шаардлагатай үзэл бодлыг бий болгохоор ажиллаж байна.

  • Байгаль орчны материаллаг асуудлуудын хувьд, санхүүгийн байгууллагууд компаниудыг байгаль орчинтой холбоотой зорилго эрмэлзлээ илэрхийлж, урт хугацаанд хэрэгжүүлэх боломжтой зорилтуудыг дэвшүүлэхийг хүсэж байна. 

  • Санхүүгийн байгууллагууд нь компаниуд байгаль орчинтой холбоотой зорилт эрмэлзлээ үйл ажиллагаандаа шингээн ажиллаж байгааг нотлох баримтуудтай танилцах хүсэлтэй байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас хэвлэсэн “Эерэг байгаль орчин: Санхүүгийн байгууллагуудад зориулсан бизнесийн үнэлгээний аргачлалын тайлан”-тай дараах холбоос руу орж, танилцана уу: https://www.weforum.org/publications/nature-positive-corporate-assessment-guidefor-financial-institutions/