Skip to main content

ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ

15 June 2026

Жил бүр Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээл, амжилт ололтоороо манлайлж буй “ТОП-100” АНН-ийг тодруулан алдаршуулдаг билээ. Энэ жил 25 дах удаагийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ХХБ “ТОП-100” АНН-ийн 6-д шалгарч, банк санхүүгийн салбарт тэргүүлэгч байр сууриа ахин баталлаа.

2025 онд Монгол Улсын ууган арилжааны банк болох ХХБ-ны 35 жилийн ой тохиосон билээ. Бид өнгөрсөн хугацаанд анхны төлбөрийн карт, анхны АТМ болон ПОС машин, анхны улс хоорондын шилжүүлэг гэх мэтчилэн төлбөр тооцооны цогц системийг эх орондоо бүрдүүлэн нутагшуулсан түүхтэй. Түүнчлэн 35 жилийн ойгоороо ч бид анх удаа дэлхийн карт, төлбөр тооцооны системийн шилдэг нь болсон Google Pay үйлчилгээ, залуу сегментдээ зориулсан Happy Pay цахим хэтэвчээ нэвтрүүлсэн.

Мөн ХХБ 2025 онд:

  • 35-45 MBт бүхий Нарны цахилгаан станц эсвэл
  • 180 хүүхдийн 30-40 цэцэрлэг эсвэл
  • 120 ортой 4-5 эмнэлэг бүтээн байгуулах хэмжээний татварын орлогыг Монгол улсдаа төвлөрүүлжээ.

ХХБ цаашид ч Монгол улсын банкны салбарт инновац, манлайллыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, харилцагчдынхаа амжилтын түнш хэвээр байх зорилгоо тууштай биелүүлсээр байх болно.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК