
Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн энэ оны ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр буюу өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус хурал нь ХХБ-ны албан ёсны investor.tdbm.mn платформоор буюу цахимаар зохион байгуулагдаж, нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 91.89 хувийн ирцтэй хуралдлаа.
Хувьцаа эзэмшигчдийн энэ удаагийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хувьцаа эзэмшигчдэд танилцууллаа. Үүнд:
Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2025 оны санхүүгийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;
Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэр.
Мөн хуралд оролцсон саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж баталлаа.
Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;
Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлыг батлах тухай.
Хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оролцож, саналаа өгсөн эрхэм хүндэт хувьцаа эзэмшигч та бүхэнд талархал илэрхийлье.
ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ