Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх;
- Банкны брэндинг болон бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, таниулах;
- Төрийн байгууллага, хувийн хэвшил, банк, санхүүгийн байгууллагуудтай хийх хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Тухайн улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын талаарх ерөнхий болон эдийн засаг, банк, санхүүгийн салбартай холбоотой үнэн зөв, эерэг мэдээ, мэдээллээр хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
Мэргэжил: Бизнес, эдийн засаг, банк санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Туршлага: 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх. Олон улсын байгууллага болон Банк, санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Мэдлэг туршлага:
- Япон улсын зах зээлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх;
- Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ, нөхцөл заавар журмын талаар цогц мэдлэгтэй байх;
- Судалгаа, шинжилгээ хийх, тоон мэдээлэлд дүгнэлт хийх шийдвэр гаргах ур чадвартай байх;
- Хэрэглээний программууд дээр ажиллах өндөр ур чадвартай байх;
Хувь хүний хандлага, ур чадвар:
- Япон хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх;
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
- Ажил хэрэгч, харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай;
- Багаар болон бие даан ажиллах чадвар сайн;
- Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, бүтээлч, шинийг санаачлагч сэтгэлгээтэй;
- Сурах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;
- Бизнес сэтгэлгээ сайтай байх;
- Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай;
- Бичиг баримт боловсруулах, судалгаа шинжилгээ хийж, үнэлгээ дүгнлт гаргах чадвартай;
- Ярих болон илтгэх ур чадвартай байх;