Skip to main content
r

ОФФИС МЕНЕЖЕР - ТОКИО ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх;
  • Банкны брэндинг болон бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, таниулах;
  • Төрийн байгууллага, хувийн хэвшил, банк, санхүүгийн байгууллагуудтай хийх хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Тухайн улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын талаарх ерөнхий болон эдийн засаг, банк, санхүүгийн салбартай холбоотой үнэн зөв, эерэг мэдээ, мэдээллээр хангах

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэргэжил: Бизнес, эдийн засаг, банк санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

Туршлага: 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх. Олон улсын байгууллага болон Банк, санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Мэдлэг туршлага:

  • Япон улсын зах зээлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх;
  • Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ, нөхцөл заавар журмын талаар цогц мэдлэгтэй байх;
  • Судалгаа, шинжилгээ хийх, тоон мэдээлэлд дүгнэлт хийх шийдвэр гаргах ур чадвартай байх;
  • Хэрэглээний программууд дээр ажиллах өндөр ур чадвартай байх;

Хувь хүний хандлага, ур чадвар: 

  • Япон хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Ажил хэрэгч, харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Багаар болон бие даан ажиллах чадвар сайн;
  • Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, бүтээлч, шинийг санаачлагч сэтгэлгээтэй;
  • Сурах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;
  • Бизнес сэтгэлгээ сайтай байх;
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай;
  • Бичиг баримт боловсруулах, судалгаа шинжилгээ хийж, үнэлгээ дүгнлт гаргах чадвартай;
  • Ярих болон илтгэх ур чадвартай байх;