Skip to main content
r

Ахлах шинжээч /Цахим эрсдэлийн удирдлагын хэлтэс/ 

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэргэжил

  • Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Certified in Risk and Information Systems Control (CRISC), Certified Information Systems Auditor (CISA), Certified Ethical Hacker (CEH) зэрэг мэдээллийн систем, эрсдэлийн менежмент, мэдээллийн технологийн аудитын чиглэлийн зэрэг цол болон бизнесийн байгууллагад стандартыг дагаж мөрдөх, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлийн сургалтад хамрагдсан бол давуу тал болно. 

Мэдлэг, туршлага, чадвар:

  • Мэдээллийн систем, мэдээллийн аюулгүй байдал, программ хангамжийн талаар мэдлэгтэй, энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Банк, санхүүгийн салбарт 2-с доошгүй жил ажилласан
  • Payment Card Industry Data Security Standard (PCI-DSS)-ийн талаар ойлголттой бол давуу тал болно

Хувь хүний хандлага, ур чадвар:

  • Харилцаа, хувийн зохион байгуулалт сайтай
  • Асуудал шийдвэрлэх системтэй, зарчимч арга барил эзэмшсэн
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, асуудлыг олон талаас нь харж, оновчтой шийдвэр гаргах чадвартай
  • Эерэг хандлагатай, багаар ажиллах, бусдад зааж сургах, удирдан зохион байгуулах чадвартай
  • Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй