Мэдээ / Feb 06, 2024

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР

ХХБ-с жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт хөтөлбөр үргэлжилсээр байна. Бид энэхүү аяныхаа хүрээнд санхүүгийн боловсролтой, зөв дадалтай Хуримтлалтай Монгол иргэдийг бий болгохыг зорьдог билээ.

ХХБ өнгөрсөн хугацаанд тус аянаараа дамжуулан 1,000 гаруй харилцагчаа 100,000₮ - 2,000,000₮-р хуримтлуулсаных нь төлөө урамшуулж, 20 гаруй харилцагчаа гадаад улсаар аялууллаа. Мөн аяны 5 жилийн ойн дээр буюу 2024.01.10-ны өдөр 5 дахь байрны эзнээ тодруулсан юм.

Урамшуулалт хөтөлбөр цаашид ч 2024 оны турш үргэлжлэх юм. Энэ удаад сар бүр 50 харилцагчаа хуримтлуулсных нь төлөө урамшуулж, хагас жил тутамд тус бүр 1 ТАУН ХАУС бэлэглэхээр бэлдээд байна.

Урамшуулалт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ ?

Өөрөөр хэлбэл та 1-р сард хадгаламжаа 100,000₮-р нэмэгдүүлэхэд урамшууллын 1 эрх нь 6 дахин үржигдэж 6 эрхтэй болох юм.

Урамшууллын хугацаа хэрхэн үргэлжлэх вэ?

2024.01.01 – 2024.06.30

Урамшуулал  :

Сар бүр:

  • 100,000₮ -н хадгаламжийн эрх – 20 харилцагч
  • 300,000₮-н хадгаламжийн эрх – 15 харилцагч
  • 500,000₮-н хадгаламжийн эрх - 10 харилцагч
  • 1,000,000₮-н хадгаламжийн эрх – 5 харилцагч

Аяны төгсгөлд супер урамшуулал ТАУН ХАУС-н эзнийг тодруулна.

Урамшууллын эрхээ хэрхэн шалгах вэ?

  • TDB Online аппликейшний Урамшуулал цэсээс хэдэн ширхэг урамшууллын эрхтэйгээ харах боломжтой. Гүйлгээ хийсэн өдрийн маргааш нь урамшууллын эрхээ шалгаарай;
  • TDB Online аппликейшний Урамшуулал цэсэд хандан банканд бүртгэлтэй мэйл хаяг руугаа урамшууллын дугаараа авах боломжтой;
  • Мөн ЭНД дарж урамшууллын дугаараа шалгах боломжтой ;

 Анхаарах зүйлс:

  • Урамшууллын эрх нь зөвхөн 6 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж, хүүхдийн хадгаламжид олгогдоно.
  • Харилцагчийн хадгаламжийн үлдэгдэл шалгаруулалтын эхэнд байсан үлдэгдлээс буурсан тохиолдолд урамшууллын эрх олгохгүй.
  • 1 харилцагчид хамгийн ихдээ 6,000 ширхэг эрх олгоно. 


ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт