Зээлийн төлөлт 15 болон түүнээс дээш хоног хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн ангилал буурдаг. Зээлийн эргэн төлөх хугацаа хэтрэх үед та яаралтай өөрт ойр салбарын харилцааны менежерт хандаж, нөхцөл байдлаа тайлбарлахыг зөвлөж байна. Төлбөрийн хуваарийг тохируулах, зээлийн ангиллыг сайжруулах боломжуудыг хамтдаа ярилцаж болно. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн ангилал муудаж, нэмэлт хүү, торгууль тооцогдох эрсдэлтэйг анхаарна уу.
Image