Дэлхийн банк, санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Euromoney сэтгүүлийн “The Best Transaction Bank” хөтөлбөрт Худалдаа, Хөгжлийн Банк 2025 онд “Mongolia's Best Transaction Bank 2025” буюу “Монголын Шилдэг Төлбөр Тооцоо Гүйцэтгэгч Банк”-аар шалгарлаа. Энэ нь ХХБ-ны төлбөр тооцооны үйлчилгээний чанар, найдвартай байдал, технелогийн дэвшил, харилцагч төвтэй байдал нь олон улсын түвшинд үнэлэгдсэн чухал амжилт юм.
Төлбөр тооцооны салбарт тэргүүлэгч шийдлүүд
ХХБ нь Монголд хамгийн өргөн валютын сонголт бүхий гадаад төлбөр тооцооны үйлчилгээг санал болгодог. Одоогоор:
89 ностро дансаар дамжуулан 17 төрлийн валютаар гадаад гүйлгээ хийх боломжтой
Монголын нийт гадаад төлбөрийн 31.8 орчим хувийг SWIFT сүлжээгээр, мөнгөн гуйвуулгын 97%-ийг MoneyGram-аар дангаар гүйцэтгэдэг
Эдгээр нь ХХБ-ны олон улсын сүлжээ, найдвартай ажиллагаа, харилцагчид чиглэсэн үйлчилгээний баталгаа юм.
Дижитал төлбөрийн шинэ эрин – Apple Pay, Google pay болон Happy Pay
Euromoney сэтгүүлээс шагналыг олгохдоо ХХБ-ны дэвшилтэт санаачлагуудыг онцолсон бөгөөд үүний нэг нь:
2024 оны 12-р сард Монголд анх удаа Apple Pay үйлчилгээг нэвтрүүлсэн
NFC технологид суурилсан уг шийдэл нь iPhone хэрэглэгчдэд Face ID эсвэл Touch ID ашиглан аюулгүй, хурдан, хялбар төлбөр хийх боломжийг олгосон. Энэ нь хувийн мэдээллийн хамгаалалт, луйвраас сэргийлэх тал дээр томоохон дэвшил авчирсан.
2025 оны 10-р сарын байдлаар ХХБ-ны iPhone хэрэглэгчдийн 50% нь Apple Pay-г идэвхтэй ашиглаж байгаа нь дижитал үйлчилгээний эрэлт, хэрэглэгчийн хүлээлтийг амжилттай хангаж байгааг харуулж байна. Үүнээс гадна ХХБ нь 11-р сарын 18-нд дэлхийн төлбөр тооцооны шилдэг шийдэл болох Google Pay үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлсэн бөгөөд Android үйлдлийн системтэй харилцагчиддаа төлбөр тооцоогоо аюулгүй, хурдан хийх боломжийг олгож байгаа юм.2025 оны 4-р сард “Happy Pay” дижитал хэтэвчийг нэвтрүүлсэн
Энэхүү бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд данс, картын удирдлага, мерчантуудаас онцгой хөнгөлөлт, урамшуулал авах, мөн өдөр тутмын төлбөр тооцоог 3 дахин хурдан хийх боломжийг олгодог. QR болон нэхэмжлэлээр тооцоо хийх, нийт үнийн дүнг хуваан нэхэмжлэл явуулах зэрэг олон шинэ шийдлийг багтаасан нь төлбөрийн экосистемийг шинэ түвшинд гаргасан.