“World Economic Magazine” нь дэлхийн бизнес, санхүү, технелоги, худалдаа, тогтвортой хөгжил зэрэг салбаруудад шинэлэг санаа, манлайлал, амжилт гаргасан байгууллагуудыг шагнадаг олон улсын нэр хүндтэй шагналын хөтөлбөр билээ. Тус сэтгүүлийн 2025 оны олон улсын шагналд Худалдаа, Хөгжлийн Банк нь “Монголын Эмэгтэй Манлайллаар Тэргүүлэгч Банк” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртлээ.
Худалдаа, Хөгжлийн Банк нь эмэгтэй манлайллыг эрхэмлэн дэмжих бодлогоо тууштай хэрэгжүүлж, эмэгтэй ажилтнуудынхаа хувийн хөгжил, ажлын карьерын тогтвортой байдлыг хангах олон талт санаачлагуудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн.
Тухайлбал, Flexible Mom: Нярайн чөлөөтэй ажилтнуудад уян хатан ажлын цаг, зайнаас ажиллах боломж олгож, карьерын тасралтгүй хөгжлийг дэмждэг. Мөн бие давхар ажилтнуудад зориулсан богиносгосон ажлын цагийн хуваарийг хэрэгжүүлдэг байна.
Lady’s Leadership: Нярайн чөлөөнөөс эргэн ирсэн ажилтнуудад зориулсан манлайллын 3 модульт сургалт (Self Esteem, Жендэрийн мэдрэмжтэй манлайлал, Эмэгтэйчүүдийн манлайлал).
Udemy Business эрх: Нярайн чөлөөтэй ажилтнуудад гэрээсээ Udemy business онлайн платформын нэвтрэх эрхийг олгож, мэргэжлийн ур чадвараа хадгалах, хөгжүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн 2025 оны байдлаар банкны удирдах болон ахлах албан тушаалтнуудын 56% нь эмэгтэй бөгөөд энэ нь жендерийн тэгш байдал болон эмэгтэй ажилтнуудын бодит манлайллыг илтгэж байна.
Мөн, Худалдаа, Хөгжлийн Банк нь харилцагчдаа өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан дэмжих хүрээнд дараах бодит ажлыг хэрэгжүүлж байна:
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл: 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2022-2025 онд тус зээлийн олголт 9 дахин нэмэгдсэн .
Lady Card: Эмэгтэй харилцагчдад зориулсан буцаан олголт, хөнгөлөлт бүхий картын бүтээгдэхүүн.
2030 он хүртэлх тогтвортой санхүүжилтийн зорилт: ХХБ нь ЖДҮ, эмэгтэйчүүдийн бизнес, ногоон санхүүжилтийг дэмжих гэсэн тогтвортой санхүүжилтэд чиглэсэн зээлийг 2 тэрбум ам.доллар хүргэх зорилтыг тавьж ажиллаж байна.