Skip to main content

“World Economic Magazine” нь дэлхийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй бизнесийн манлайлагчид, байгууллагуудыг жил бүр үнэлэн, олон улсын нэр хүндтэй шагналаар шагнадаг бөгөөд 2025 оны энэхүү олон улсын шагналын хүрээнд Худалдаа, хөгжлийн банк нь “Монголын Цахим Зээлийн Инновациар Тэргүүлэгч Банк 2025” хэмээх шагналын эзнээр тодорлоо.

Худалдаа, хөгжлийн банк нь үргэлж хөгжлийн хурдасгуур байж, шинэ технологи, дэвшилтэт үйлчилгээг санаачлан, салбартаа манлайлан ажилласаар ирсэн. 2025 онд тус банк нь Монгол улсад анх удаа автомашины зээлийн уламжлалт процессыг шинэчлэн, илүү хялбар, хурдан шуурхай, хэрэглэгч төвтэй шийдлийг нэвтрүүлснээр харилцагчдынхаа алтан цагийг хэмнэхэд бодит хувь нэмэр оруулсан юм. 

ХХБ-ны уламжлалт банкны үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн энэхүү шийдэл нь автомашины зээлийн уламжлалт процессыг бүрэн шинэчилж, TDB Online аппликейшнаар дамжуулан цалингийн орлогоо авдаг иргэдэд зориулсан хялбаршуулсан зээлийн үйлчилгээ бөгөөд тус дижитал шийдэл нь материал бүрдүүлэлт, зээлийн хүсэлт илгээлт, автомашины үнэлгээ, зээлийн шийдвэр, автомашины тээврийн хэрэгслийн даатгал болон жолоочийн хариуцлагын албан даатгалын бүртгэл, зээл, даатгалын гэрээ байгуулалт, нэр шилжүүлгэ, зээлийн олголт авах зэрэг нийт 8 үе шаттай процессыг дижитал хэлбэрт оруулж, уламжлалт аргаар дунджаар 5 цаг 55 минут зарцуулдаг байсан процессыг ердөө 6 минут 41 секунд-д багтаан зээлийн олголт хийх боломжийг бүрдүүлсэн нь харилцагчийн цагийг 98.2%-аар хэмнэж буй онцгой амжилт юм.

Нэмэлтээр тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн төрлөөс хамаарч ногоон зээлээр санхүүжүүлэх шийдвэр автоматаар хийгдэж, эко автомашины зээл цахимаар олголт хийх боломж, автомашин борлуулж буй байгууллага, иргэн нь ХХБ-тай зээлээр санхүүжүүлэх нөхцлөөр гэрээ хийх зэрэг боломжуудыг харилцагчиддаа олгож буй юм. 

35 жилийн турш харилцагчийнхаа хөгжил дэвшилд хамт алхаж, анхдагч байж ирсэн Худалдаа, хөгжлийн банк нь ирээдүйд ч мөн адил Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах зорилгоо тууштай хэрэгжүүлсээр байна.

2025
Reward Sustainable
On