“World Economic Magazine” нь дэлхийн бизнес, санхүү, эдийн засгийн салбарын чиг хандлага, инноваци, удирдлагын шилдэг туршлагуудыг онцолдог нэр хүндтэй олон улсын сэтгүүл, шагналын хөтөлбөр билээ. Худалдаа, Хөгжлийн Банк нь тус сэтгүүлээс “Монголын Шилдэг Харилцагчийн Үйлчилгээний Банк 2025” хэмээх шагналд шалгарлаа.
Худалдаа, Хөгжлийн Банк нь харилцагч төвтэй, чанартай үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2025 онд хэрэгжүүлсэн дижитал шийдлүүд, инноваци санаачилгууд нь “World Economic Magazine”-н шагналд олон улсын хэмжээнд үнэлэгдэн шалгарсан.
Тухайлбал, түгжрэл болон зогсоолын хүндрэлтэй нөхцөлд банкны салбарт очих шаардлагагүйгээр шинээр харилцагчаар бүртгүүлэх, мэдээлэл шинэчлэх, хугацаатай хадгаламжийг цуцлах зэрэг үйлчилгээг зайнаас авах боломжтой болсон төдийгүй бүртгэл 3-5 минутын дотор хийгдэх, E-Mongolia платформ, Нүүр таних технелоги, хоёр шатлалт OTP баталгаажуулалт ашигладаг. Худалдаа, Хөгжлийн Банк нь Lite салбаруудын сүлжээг байгуулж, цаасгүй харилцааг бүрэн нэвтрүүлсэн ба одоогийн байдлаар 5 салбарын хэсэг дижитал загварт шилжсэн нь ногоон хөгжил, дижитал шилжилтэд чухал хувь нэмэр оруулж буйг тус тус онцолсон байна.
Эдгээр санаачилгууд нь харилцагчийн сэтгэл ханамж, хүртээмжтэй үйлчилгээ, аюулгүй байдал болон банкны үйл ажиллагааны үр ашиг, салбарын ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байна.