Skip to main content

HAPPY FAMILY – HAPPY DAY – HAPPY NEW YEAR

3 December 2025

Хүн бүрийн догдлон хүлээдэг хүслийн шинэ жил хаяанд иржээ...

Аав ээж, эмээ өвөө, ач зээ, үр хүүхэдтэйгээ хамтдаа байхын жаргал, сайхан бүхнийг мэдрүүлэх гэж шинэ он, шинэ жилийн баяр ойртсоор, хүн бүр догдлон хүлээсээр.

Инээд хөөр, баяр баяслаар бялхсан энэ л өдрүүдэд хайртай дотнын хүмүүстэйгээ хамт байх цаг мөч бүрт тань зориулаад, бид HAPPY FAMILY гэр бүлийн багцаа бэлэг болгон задаллаа.

Happy Family гэр бүлийн багц нь үрсийнхээ аюулгүй байдал, өнө ирээдүйн алхам бүрт үргэлж анхаарч байдаг ээж, аавуудад зориулсан, өдөр тутмын хэрэглээнд төгс зохицох гэр бүлийн иж бүрэн санхүүгийн шийдэл юм.

Happy Family багцад юу юу багтах вэ гэж үү?

Хүүхдийнхээ байршлыг харж болох GPS-тэй хүүхдийн карт
Хэдэн ч настай болсон нялхаараа л санагддаг тэднийхээ араас та байнга санаа зовж, хаана явааг нь асууж шалгаасаар л байна уу. Тэгвэл Happy Family багцад багтсан GPS-тэй карт хүүхдэд тань байхад та тэднийгээ хэзээ хаана явж байгааг бодит цагийн байршлаар харах боломжтой шүү. Ингэхийн тулд та ердөө интернетэд холбогдсон байхад л хангалттай.

Хүүхдэд тань зориулсан гэнэтийн ослоос хамгаалах даатгал
Үр хүүхдийн бие өвдөхгүй, осол гэмтлээс хол, эрүүл саруул өсч торнино гэдэг гэр бүл бүрийн аз жаргалтай амьдралын үндэс суурь болдог билээ. Ийм ч учир таны хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэхэд зориулагдсан даатгалын үйлчилгээг бид Happy Family багцдаа багтаалаа.

Хүүхдийнхээ ирээдүйд зориулах өндөр хүүтэй хадгаламж

Өдөр өдрөөр хамт байх цаг хугацаа богиносож, үрс тань өсч томрохын хэрээр хамгийн чухал зүйл хадгаламжтай байх болдог билээ. Өнөөдрийн жижиг дүнгээс эхэлж хадгалсаар, ирээдүйн том боломжийг үр хүүхэддээ бий болгож өгөхөд тань туслах шаталсан өндөр хүүтэй хадгаламж энэ багцад мэдээж багтаж байгаа. 


Гэр бүлийн өдөр тутмын санхүүгийн асуудлыг шийдэх Happy Pay цахим хэтэвч
Happy Family багцад ХХБ-ны гэр бүлд зориулсан эко систем болох Happy Pay апп багтаж байна. Бяцхан үрсэд тань гэнэт мөнгө хэрэгтэй боллоо гэхэд Happy Pay апп-аараа аав, ээж рүүгээ нэхэмжлээд авчхаж болох, утасны дугаараараа л гэр бүлийн гишүүд хоорондоо үнэгүй шилжүүлэг хийчхэж болох маш хялбар энэхүү апп танай гэр бүлийн хамгийн үнэнч туслах болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Тэгвэл яаж шинэ оноо Happy Family багцтай HAPPY угтах вэ? 

Таны гэр бүлд санхүүгийн ухаалаг шийдэл болоод амар тайван, аюулгүй байдлыг бэлэглэх  энэхүү багцыг яг одоо энд дарж эсвэл TDB Online апп-ын Happy Family цэсээр хялбархан захиалаарай! 

Happy Family – Happy Day