Skip to main content
texttt

ДАТА ИНЖЕНЕР

🎯 Дата инженер нь банкны өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх, өгөгдлийн урсгалыг оновчтой болгох, мэдээллийн системүүдийг интеграцчлах чиглэлээр ажиллана. Та банкны бизнес шинжээчид болон өгөгдлийн аналитикчидтай хамтран ажиллаж, өгөгдөл боловсруулах pipeline-уудыг бүтээн, өгөгдлийн чанар, найдвартай байдлыг хангана.

💼 Банкны портофиол удирдлага, бизнес шинжилгээ, AI болон CRM-ийн хэрэгцээнд нийцсэн найдвартай, чанартай, ашиглахад бэлэн орчныг бүрдүүлэх, хөгжүүлэх, автоматжуулах үндсэн зорилготой. Тус албан тушаал нь банкны дотоод системүүдээс өгөгдлийг нэгтгэх, боловсруулах, өгөгдлийн урсгалыг хөгжүүлэх, өгөгдлийн чанар болон хүртээмжийг сайжруулах замаар CRM campaign, AI/ML model, Scoring, Segmentation, MIS, Business analysis зэрэг өгөгдөл суурьтай ажлуудыг хэрэгжүүлэх.

  • 💻 Банкны үндсэн системүүд, DWH, CRM болон аналитик орчноос өгөгдөл нэгтгэх, боловсруулах өгөгдлийн урсгал / pipeline -ийг хөгжүүлэх;
  • 🗄️ ETL/ELT процесс, автоматжуулалт, batch болон real-time/near real-time өгөгдлийг боловсруулж, шийдэл боловсруулах;
  • 🔄 CRM, Customer 360, Campaign management, Customer segmentation, Product recommendation, AI/ML use-case / үйл ажиллагаанд шаардлагатай өгөгдлийн загвар, моделиудыг бэлтгэх;
  • 📊 Бизнес шинжээч, Дата аналист, Дата сайнтист, CRM болон Бизнесийн болон IT багуудтай хамтран өгөгдлийн шаардлага тодорхойлох, техникийн болон технологийн шийдэл боловсруулах;
  • 🤝 Өгөгдлийн чанар, бүрэн бүтэн байдал, давхардал зэрэг үзүүлэлтүүдийг хянах, сайжруулах;
  • ⚡ Өгөгдлийн эх үүсвэр, бүтэц, transformation logic, business rule, data dictionary болон техникийн баримтжуулалт хийх;
  • 📝 AI/ML загвар хөгжүүлэлт, Scoring, Fraud detection, Next-best-action зэрэг ажлуудад шаардлагатай feature dataset болон аналитик орчныг бүрдүүлэх;
  • 🔐 Dashboard, management reporting / MIS, KPI monitoring, Бизнесийн шинжилгээнд ашиглагдах өгөгдлийн давхарга / мартыг хөгжүүлэх;
  • Өгөгдлийн аюулгүй байдал, нууцлал, банкны дотоод бодлого болон зохицуулалтын шаардлагыг мөрдөж ажиллах;
  • Өгөгдлийн урсгал / pipeline-ийн найдвартай ажиллагаа, monitoring, performance tuning, job scheduling, version control зэрэг инженерчлэлийн сайн туршлагуудыг хэрэгжүүлэх, нутагшуулах.