Skip to main content
r

Хөрөнгийн менежментийн хэлтсийн захирал

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Чанаргүй активын өр төлбөрт хураагдан ирсэн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, худалдан борлуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах.

Тавигдах шаардлага:

  • Санхүү, банкны менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр зэрэгтэй байх;
  • Зээлийн үйл ажиллагааны чиглэлээр 5-с дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Давхар эрх зүйч мэргэжилтэй бол давуу тал болно;
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, харилцагчтай хэлэлцээр хийх, аливаа асуудлыг богино хугацаанд оновчтой шийдвэрлэх ур чадвартай;
  • Хөрөнгийн удирдлага, зуучлал, худалдан борлуулах чиглэлээр өндөр түвшний мэдлэгтэй байх;
  • Удирдах ажил хийж байсан туршлагатай байх;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.

 Хувь хүний хандлага, ур чадвар

  • Сурах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй;
  • Хариуцлагатай, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Багаар хамтран ажиллах, бусдыг үлгэрлэн манлайлах чадвартай;
  • Ажилдаа чин сэтгэлээсээ хандах, бүтээлч, шинийг санаачлагч сэтгэлгээтэй;
  • Бусдад зааж сургах, илтгэх, тайлагнах чадвартай;
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, тогтвор сууршилтай ажиллах;
  • Шударга үнэнч байх;
  • Зээлдэгч болон ажил хэргийн холбоотой гуравдагч этгээдтэй хувийн ашиг сонирхлын харилцаа тогтоохгүй байх, тэдний нөлөөнд автахгүй байх.