Үл хөдлөх эд хөрөнгийн зээл
Бизнес эрхлэн явуулах зориулалттай барилга, барилгын тодорхой хэсэг талбай худалдан авах, эсвэл шинээр барих, өргөтгөл хийх болон засварлахад зориулагдсэн зээлийг бид танд санал болгож байна.
Хүү, шимтгэл
Валютын төрөл:
Зээлийн нөхцөл | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| Зээлийн хэмжээ: | Худалдан авч буй хөрөнгийн үнэлгээний 80% хүртэл | |||||
| Зээлийн хугацаа: | 120 сар хүртэл | 121 сар - 180 сар хүртэл | ||||
| Зээлийн хүү: | 20.4% | 19.2% | 18.6% | 20.8% | 19.6% | 19.0% |
| Урьдчилгаа төлбөр * | 20% - 30% | 31% - 40% | 41% -с дээш | 20% - 30% | 31% - 40% | 41% -с дээш |
| Зээлийн шимтгэл: | 0.5% (Зээлийн хэмжээ 5.0 тэрбум ₮-с дээш 0.3%) | |||||
| Даатгал: | Зээлээр худалдан авсан, барьсан барилга, барилгын талбайг эд хөрөнгийн даатгалд даатгуулна. | |||||
| Бусад нөхцөл | * Үл хөдлөх хөрөнгө нэмэлтээр барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр 20%-с бага байж болно. | |||||
Тавигдах шаардлага
Байгууллага:
- Эрхэлж буй бизнесийн чиглэлээр 2 жилээс багагүй хугацаанд үйл ажиллагаа тогтвортой эрхэлсэн туршлагатай.
- Бизнесийн үйл ажиллагааны орлогоос зээлийн төлбөрийг бүрэн төлөх чадамжтай байх
Зээлээр санхүүжүүлэх барилга нь доор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Бизнесийн зориулалттай байх
- Үйлдвэр, үйлчилгээ ба оффисын барилга баригдах газар нь зөвхөн тухайн зориулалтаар ашиглахаар холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан байх
- Үл хөдлөх эд хөрөнгө нь холбогдох эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөл, гэрчилгээ, дүгнэлт, техникийн нөхцөл болон бусад стандартын шаардлагуудыг бүрэн хангасан байх
- Дэд бүтцийн асуудал шийдэгдсэн байх буюу дулааны шугам сүлжээг татахтай холбоотойгоор нэмэлт гарч болзошгүй зардал болон эх үүсвэр нь тодорхой байх
- ХХБ-ны зүгээс тавих бусад шаардлагыг хангасан байх
Бүрдүүлэх бичиг, баримт
Байгууллага:
- Зээлийн хүсэлт - Байгууллага (маягт-069), санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн мэдээлэл (маягт-070)
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм
- Зээл авах тухай ТУЗ-ын зөвшөөрөл, хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол
- Санхүүгийн тайлан (сүүлийн 3 жилийн)
- Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, лиценз
- Байгаль, орчин нийгмийн хариуцлагатай холбоотой баримт бичиг
- Бусад шаардлагатай бичиг баримт
MNT