Худалдаа, хөгжлийн банк ХХК нь Монгол улсын ууган банкны хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэрлэгч байхыг бид зорьдог. Цоо шинэ, анхдагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 30 жилийн турш манлайлсаар ирсэн нь манай банкны бахархал юм.
ХХБанк нь эргэлзээгүй Монгол улсын банк, санхүүгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг ба зах зээлдээ шинийг санаачлагч, тэргүүлэгч байхыг эрмэлздэг.
Монгол улсын Шилдэг байгууллагын банк:
Иргэдийн зах зээлд шинийг санаачлагч банк:
Олон улсад Монгол улсын нэр хүндийг өргөгч банк:
Moody’s rating on TDB
Урт хугацааны татан төвлөрүүлсэн хөрөнгө (дотоодын валют)
|
B2 |
Урт хугацааны татан төвлөрүүлсэн хөрөнгө (гадаадын валют) |
B3 |
Үнэт цаас гаргагч байгууллагын үнэлгээ |
B3 |
Үнэт цаасны үнэлгээ |
(P) B3 |
Хэтийн төлөв |
Тогтвортой |
Standard & Poor’s ratings on TDB
Зээлжих зэрэглэлийн үнэлгээ
|
B/тогтвортой/B |
Үнэт цаасны үнэлгээ
|
B |
Хэтийн төлөв |
Тогтвортой |
Эрхэм зорилго
Бид харилцагчдадаа хүсэл, тэмүүлэлдээ хүрэхэд нь зориулж, хүлээлтээс нь давсан санхүүгийн цогц үйлчилгээг дэвшилтэт технологиор хүргэнэ.
Алсын хараа
Хөгжиж буй Монголын дэвшил бүхнийг манлайлагч банк байна.
2019 оны эцсийн байдлаар банкны нийт актив 8,116 тэрбум төгрөгт хүрсэн ба өөрийн хөрөнгө 1,017 тэрбум төгрөгт хүрлээ. 2016 онд 56.1 тэрбум, 2017 онд 73.6 тэрбум, 2018 онд 44.4 тэрбум төгрөг, 2019 онд 68.9 тэрбум төгрөг байсан бол 2020 оны эцсийн байдлаар 20.9 тэрбум төгрөг байна.
Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож буй энэ онд бид олон улсын нэр хүнд бүхий шагналыг хүртсээр байна. Бид Global Finance сэтгүүлээс Монгол Улсын ШИЛДЭГ САБ-КАСТОДИАН БАНК шагналыг 2 дахь удаагаа дараалан хүртлээ.
Энэхүү шагналыг олгохдоо олон улсын үнэлгээний зарчмын дагуу үнэт цаасны зах зээлд тухайн банкны кастодиан үйлчилгээнд гаргасан амжилтууд, үйлчилгээний чанар, эрсдэлийн удирдлагын зөв менежмент болон харилцагчдын сэтгэл хангамжийн түвшинг тус тус үнэлэн шалгаруулдаг олон улсын нэр хүнд бүхий шагнал юм.
Ази, Номхон далайн бүс дэх эдийн засаг, банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Asia Money сэтгүүл Худалдаа, хөгжлийн банкийг 2019 оны “Монгол Улсын Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулалтын Банк” мөн “Монгол Улсын Шилдэг Хувийн Банк”-аар тус тус 5 дахь жилдээ дараалан шалгарууллаа.
Өнгөрсөн хагас жарны хугацаанд бидэнд итгэл хүлээлгэн, үргэлж дэмжин ажилласан Бизнесийн түншүүд, харилцагч байгууллагууд, ХҮНДЭТ харилцагчид Та бүхэндээ халуун талархал илэрхийлье.
Ази, Номхон далайн бүс дэх эдийн засаг, банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Asia Money сэтгүүл Худалдаа, хөгжлийн банкийг 2019 оны “Монгол Улсын Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулалтын Банк” мөн “Монгол Улсын Шилдэг Хувийн Банк”-аар тус тус 5 дахь жилдээ дараалан шалгарууллаа.
Өнгөрсөн хагас жарны хугацаанд бидэнд итгэл хүлээлгэн, үргэлж дэмжин ажилласан Бизнесийн түншүүд, харилцагч байгууллагууд, ХҮНДЭТ харилцагчид Та бүхэндээ халуун талархал илэрхийлье.
ХХБанкны нийт хувьцааны 64.0012 хувийг Globull Investment & Development PTE.Ltd (Globull), 31.2489 хувийг TDB Capital LLC (TDBC), 3.2839 хувийг GS Mongolia Investments Limited (Goldman Sachs), 1.466 хувийг хувь хүмүүс иргэд эзэмшдэг.
Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь банк, санхүүгийн салбарт мэргэшсэн 6 гишүүнтэйгээр Монгол улсын хууль тогтоомж, Монгол банкнаас баталсан журам, заавар, ХХБ-ны дүрэм, ТУЗ-ийн үйл ажиллагааны журам зэрэг компанийн зохистой засаглалын хүрээнд мөрдөгдөх эрх зүйн зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Дээрх зохицуулалтын дагуу ТУЗ нь өөрийн эрхийн хүрээнд банкны хэтийн чиглэл болон бизнес төлөвлөгөөг батлах, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах,банкны эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох, хувьцааны доод үнийг тогтоох, их хэмжээний ба сонирхлын зөрчилтэй хэлцлийг хийх зөвшөөрөл олгох зэрэг эрхээ ээлжит болон ээлжит бус хурлын хэлбэрээр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Р.Коппа (Chairman)
ТУЗ-ийн дарга
Ноён Рандольф Коппа нь 2016 оны 1-р сарын 11-с ТУЗ-ийн гишүүнээр, 2022 оны 4-р сарын 19-с ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Ноён Р.Коппа нь 2004 оноос ХХБ-нд Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дэд даргын албан тушаалыг хашиж байснаас гадна 12 орны банк санхүүгийн байгууллагад удирдах албан тушаалд үүнээс 16 жилд нь ING банканд ажиллаж байсан арвин туршлагатай. 1964 онд АНУ-ын Висконзын Их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн.
ТУЗ-ийн гишүүн
Ноён Д.Эрдэнэбилэг (Director)
Ноён Д.Эрдэнэбилэг нь 2006 оны 12-р сарын 28-с ХХБ-ны ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд ХХБанкны хувьцааг эзэмшдэг Globull Investment & Development PTE LTD (Singapore)-ийн эцсийн өмчлөгч болно. Тэрээр банкны салбарт 20 гаруй жил ажиллаж ирсэн туршлагатай болно.
ТУЗ-ийн хараат бус гишүүн
Хатагтай Ж.Болормаа (Independent Director)
Хатагтай Ж.Болормаа нь 2016 оны 4-р сарын 29-с ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрбээр БНСУ-ын “Хандонг глобал” их сургуулийн бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хатагтай Ж.Болормаа нь Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн ажлын алба зэрэг байгууллагад ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, хянан шалгагч, ахлах референт зэрэг албан тушаал хашиж байсан туршлагатай болно.
ТУЗ-ийн хараат бус гишүүн
Ноён Ж.Дэлгэрсайхан (Independent Director)
Ноён Ж.Дэлгэрсайхан нь 2017 оны 4-р сараас ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байна. Ноён Ж.Дэлгэрсайхан нь эдийн засаг, эрх зүйн бакалавр, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. СЭЗИСургуульд багш, ахлах багш, тэнхимийн орлогч эрхлэгч, эрхлэгчээр ажиллаж байсан туршлагатай ба өдгөө тэнхимийн зөвлөхийн албан тушаалыг хашиж байна.
ТУЗ-ийн гишүүн
Ноён Д.Хүрэлбаатар (Director)
Ноён Д.Хүрэлбаатар 2020 оны 8-р сарын 20-ноос ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Тэрээр ХХБ-ны анхны ажиллагсдын нэг бөгөөд Худалдаа, Хөгжил болон Монгол шуудан банканд харилцагчийн үйлчилгээ, бэлэн ба бэлэн бус гүйлгээ, үйл ажиллагаа хариуцсан газрын захирал, дэд захирал, ГЗОрлогчийн албан тушаалыг хашиж байсан банк санхүүгийн салбарын өргөн мэдлэг, туршлагатай гишүүдийн нэг билээ. Ноён Д.Хүрэлбаатар нь ОХУ-ын Эрхүү хотын УАААДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
ТУЗ-ийн гишүүн
Хатагтай Д.Янжмаа (Director)
Хатагтай Д.Янжмаа нь банкны секторын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, төсөв, санхүүгийн хяналтын чиглэлд арвин туршлагатай бөгөөд банкны салбарын ерөнхий нягтлан бодогчийн орлогчоос ажлын гараагаа эхэлж, банкны Санхүүгийн удирдлага, хяналтын газрын захирал хүртэл албан тушаалыг 40 гаруй жил хашсан ба 2019 оны 7-р сараас ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр МУИС-ийг нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр төгссөн.
О.Орхон
Гүйцэтгэх захирал
Р.Вүүд
Ерөнхийлөгч
Гүйцэтгэх захирал: Онон овогтой Орхон
Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч: Авгаан овогтой Энхмэнд
2005 – 2020 онуудад УБХБ-ны Гүйцэтгэх захирал, 2020 оны 6-р сараас ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байна. Тэрээр 1996 онд ШУТИС-ийг Инженер технологи мэргэжлээр, 1996 онд ШУТИС-ийг инженер технологич мэргэжлээр магистр, 2006 онд СЭЗДС-ийн Эдийн засагч, нягтлан бодогчоор тус тус төгсөн. Банк санхүүгийн салбарт 21 дэх жилдээ ажиллаж байгаа банкир юм.
Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч: Ориг овогтой Банзрагч
2001 оноос эхлэн ХХБ-нд Маркетингийн менежер, актив хариуцсан менежерээр, 2005 оноос УХБХ-нд газрын захирал, дэд захирал, Тэргүүн дэд захирлаар, 2020 оны 6 сараас эхлэн ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байна. 2001 онд МУИС-ын Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Банк санхүүгийн салбарт 21 дэх жилдээ ажиллаж байгаа банкир юм.
Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч: Stephane Lamoureux
2022 оны 11 сараас эхлэн ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байна. 28 жилийн турш Олон улсын банк, санхүү, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан арвин туршлагатай юм.
Ерөнхийлөгч: Rahn Wood
2022 оны 4 сараас эхлэн ХХБ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 36 жилийн турш Олон улсын банк, санхүүгийн салбарт ажиллаж байсан арвин туршлагатай юм.
Гүйцэтгэх захирлын орлогч: Чулуунбаатар овогтой Солонго
2005 -2020 онд УБХБ-ны Дэд захирал, 2020 оны 6-р сараас ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна. 1999 онд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн удирдлага менежментээр, 2006 онд СЭЗДС-ийг Эдийн засагч, нягтлан бодогчоор тус тус төгссөн. Банк санхүүгийн салбарт 19 дэх жилдээ ажиллаж байгаа банкир юм.
Гүйцэтгэх захирлын орлогч: Цогням овогтой Ганбаяр
1999 онд МУИС-ын Эдийн засгийн сургуулийг засагч, статистик мэргэжлээр, 2002 Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2000 оноос ХХБ-нд хянагч нягтлан бодогч, хуульч, ахлах хууль, газрын захирал, 2021 оны 2 дугаар сараас эхлэн ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна. Банк санхүүгийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм.
Гүйцэтгэх захирлын орлогч: Пүрэвдорж овогтой Мөнхнаст
2004 оноос УБХБ-нд нягтлан бодогч, 2007 оноос эхлэн банкны ажилтан, ахлах ажилтан, газрын захирлаар, 2022 оны 4 сараас эхлэн Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна. 2004 онд МУИС-ын Эдийн засгийн сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн. Австрали улсад мэргэжил дээшлүүлэн суралцсан. Банк санхүүгийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм.
Гүйцэтгэх захирлын орлогч: Лхагважав овогтой Гантөмөр
2004 оноос эхлэн ХХБ-нд дилер, ахлах дилер, газрын захирал, 2021 оны 7 сараас эхлэн Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдон ажиллаж байна. 2004 СЭЗДС-ийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, 2021 онд Австрали улсын Macquarie University-д магистрын зэрэг хамгаалсан. Банк санхүүгийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм.
Гүйцэтгэх захирлын орлогч: Ганболд овогтой Ганцэцэг
2002 оноос Зоос банк, Монгол шуудан банканд эдийн засагч, бүсийн менежер, 2013 оноос УБХБ-нд салбарын захирал, газрын захирал, Дэд захирал, 2020 оны 6 сараас эхлэн ХХБ-ны Байгууллагын банкны газрын орлогч захирал, газрын захирлаар, 2022 оны 8 сараас эхлэн ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдон ажиллаж байна. 2002 онд Улаанбаатар эрдэм дээд сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, 2003 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй төгссөн. АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцсан. Банк санхүүгийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм.
Гүйцэтгэх захирлын орлогч: Сүхбаатар овогтой Баатар
2004 оноос Интер банк, УБХБ-нд мэдээлэл технологийн мэргэжилтэн, газрын захирлаар, 2019 оноос УБХБ-нд Дэд захирал, 2020 оны 6 сараас эхлэн ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна. 1989-1994 онд ОХУ, Новосибирскийн Цахилгаан холбооны дээд сургуулийг Радио холбооны инженер мэргэжлээр, 1996-2001 онд ШУТИС-КТМС-ийг Программ хангамжийн инженерээр тус тус төгссөн. Банк санхүүгийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм.