ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК EUROMONEY СЭТГҮҮЛИЙН “МОНГОЛЫН ШИЛДЭГ ТӨЛБӨР ТООЦОО ГҮЙЦЭТГЭГЧ БАНК 2025” ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ.
Дэлхийн банк, санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Euromoney сэтгүүлийн “The Best Transaction Bank” хөтөлбөрт Худалдаа, Хөгжлийн Банк 2025 онд “Mongolia's Best Transaction Bank 2025” буюу “Монголын Шилдэг Төлбөр Тооцоо Гүйцэтгэгч Банк”-аар шалгарлаа. Энэ нь ХХБ-ны төлбөр тооцооны үйлчилгээний чанар, найдвартай байдал, технелогийн дэвшил, харилцагч төвтэй байдал нь олон улсын түвшинд үнэлэгдсэн чухал амжилт юм.
Төлбөр тооцооны салбарт тэргүүлэгч шийдлүүд
ХХБ нь Монголд хамгийн өргөн валютын сонголт бүхий гадаад төлбөр тооцооны үйлчилгээг санал болгодог. Одоогоор:
89 ностро дансаар дамжуулан 17 төрлийн валютаар гадаад гүйлгээ хийх боломжтой
Монголын нийт гадаад төлбөрийн 31.8 орчим хувийг SWIFT сүлжээгээр, мөнгөн гуйвуулгын 97%-ийг MoneyGram-аар дангаар гүйцэтгэдэг
Эдгээр нь ХХБ-ны олон улсын сүлжээ, найдвартай ажиллагаа, харилцагчид чиглэсэн үйлчилгээний баталгаа юм.
Дижитал төлбөрийн шинэ эрин – Apple Pay, Google pay болон Happy Pay
Euromoney сэтгүүлээс шагналыг олгохдоо ХХБ-ны дэвшилтэт санаачлагуудыг онцолсон бөгөөд үүний нэг нь:
2024 оны 12-р сард Монголд анх удаа Apple Pay үйлчилгээг нэвтрүүлсэн
NFC технологид суурилсан уг шийдэл нь iPhone хэрэглэгчдэд Face ID эсвэл Touch ID ашиглан аюулгүй, хурдан, хялбар төлбөр хийх боломжийг олгосон. Энэ нь хувийн мэдээллийн хамгаалалт, луйвраас сэргийлэх тал дээр томоохон дэвшил авчирсан.
2025 оны 10-р сарын байдлаар ХХБ-ны iPhone хэрэглэгчдийн 50% нь Apple Pay-г идэвхтэй ашиглаж байгаа нь дижитал үйлчилгээний эрэлт, хэрэглэгчийн хүлээлтийг амжилттай хангаж байгааг харуулж байна. Үүнээс гадна ХХБ нь 11-р сарын 18-нд дэлхийн төлбөр тооцооны шилдэг шийдэл болох Google Pay үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлсэн бөгөөд Android үйлдлийн системтэй харилцагчиддаа төлбөр тооцоогоо аюулгүй, хурдан хийх боломжийг олгож байгаа юм.2025 оны 4-р сард “Happy Pay” дижитал хэтэвчийг нэвтрүүлсэн
Энэхүү бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд данс, картын удирдлага, мерчантуудаас онцгой хөнгөлөлт, урамшуулал авах, мөн өдөр тутмын төлбөр тооцоог 3 дахин хурдан хийх боломжийг олгодог. QR болон нэхэмжлэлээр тооцоо хийх, нийт үнийн дүнг хуваан нэхэмжлэл явуулах зэрэг олон шинэ шийдлийг багтаасан нь төлбөрийн экосистемийг шинэ түвшинд гаргасан.
Худалдаа, Хөгжлийн Банк нь “Монголын Эмэгтэй Манлайллаар Тэргүүлэгч Банк 2025” шагналд сонгон шалгарлаа.
“World Economic Magazine” нь дэлхийн бизнес, санхүү, технелоги, худалдаа, тогтвортой хөгжил зэрэг салбаруудад шинэлэг санаа, манлайлал, амжилт гаргасан байгууллагуудыг шагнадаг олон улсын нэр хүндтэй шагналын хөтөлбөр билээ. Тус сэтгүүлийн 2025 оны олон улсын шагналд Худалдаа, Хөгжлийн Банк нь “Монголын Эмэгтэй Манлайллаар Тэргүүлэгч Банк” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртлээ.
Худалдаа, Хөгжлийн Банк нь эмэгтэй манлайллыг эрхэмлэн дэмжих бодлогоо тууштай хэрэгжүүлж, эмэгтэй ажилтнуудынхаа хувийн хөгжил, ажлын карьерын тогтвортой байдлыг хангах олон талт санаачлагуудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн.
Тухайлбал, Flexible Mom: Нярайн чөлөөтэй ажилтнуудад уян хатан ажлын цаг, зайнаас ажиллах боломж олгож, карьерын тасралтгүй хөгжлийг дэмждэг. Мөн бие давхар ажилтнуудад зориулсан богиносгосон ажлын цагийн хуваарийг хэрэгжүүлдэг байна.
Lady’s Leadership: Нярайн чөлөөнөөс эргэн ирсэн ажилтнуудад зориулсан манлайллын 3 модульт сургалт (Self Esteem, Жендэрийн мэдрэмжтэй манлайлал, Эмэгтэйчүүдийн манлайлал).
Udemy Business эрх: Нярайн чөлөөтэй ажилтнуудад гэрээсээ Udemy business онлайн платформын нэвтрэх эрхийг олгож, мэргэжлийн ур чадвараа хадгалах, хөгжүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн 2025 оны байдлаар банкны удирдах болон ахлах албан тушаалтнуудын 56% нь эмэгтэй бөгөөд энэ нь жендерийн тэгш байдал болон эмэгтэй ажилтнуудын бодит манлайллыг илтгэж байна.
Мөн, Худалдаа, Хөгжлийн Банк нь харилцагчдаа өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан дэмжих хүрээнд дараах бодит ажлыг хэрэгжүүлж байна:
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл: 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2022-2025 онд тус зээлийн олголт 9 дахин нэмэгдсэн .
Lady Card: Эмэгтэй харилцагчдад зориулсан буцаан олголт, хөнгөлөлт бүхий картын бүтээгдэхүүн.
2030 он хүртэлх тогтвортой санхүүжилтийн зорилт: ХХБ нь ЖДҮ, эмэгтэйчүүдийн бизнес, ногоон санхүүжилтийг дэмжих гэсэн тогтвортой санхүүжилтэд чиглэсэн зээлийг 2 тэрбум ам.доллар хүргэх зорилтыг тавьж ажиллаж байна.
Худалдаа, хөгжлийн банк нь World Economic Magazine-с “Монголын Цахим Зээлийн Инновациар Тэргүүлэгч Банк 2025” шагналд шалгарлаа.
“World Economic Magazine” нь дэлхийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй бизнесийн манлайлагчид, байгууллагуудыг жил бүр үнэлэн, олон улсын нэр хүндтэй шагналаар шагнадаг бөгөөд 2025 оны энэхүү олон улсын шагналын хүрээнд Худалдаа, хөгжлийн банк нь “Монголын Цахим Зээлийн Инновациар Тэргүүлэгч Банк 2025” хэмээх шагналын эзнээр тодорлоо.
Худалдаа, хөгжлийн банк нь үргэлж хөгжлийн хурдасгуур байж, шинэ технологи, дэвшилтэт үйлчилгээг санаачлан, салбартаа манлайлан ажилласаар ирсэн. 2025 онд тус банк нь Монгол улсад анх удаа автомашины зээлийн уламжлалт процессыг шинэчлэн, илүү хялбар, хурдан шуурхай, хэрэглэгч төвтэй шийдлийг нэвтрүүлснээр харилцагчдынхаа алтан цагийг хэмнэхэд бодит хувь нэмэр оруулсан юм.
ХХБ-ны уламжлалт банкны үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн энэхүү шийдэл нь автомашины зээлийн уламжлалт процессыг бүрэн шинэчилж, TDB Online аппликейшнаар дамжуулан цалингийн орлогоо авдаг иргэдэд зориулсан хялбаршуулсан зээлийн үйлчилгээ бөгөөд тус дижитал шийдэл нь материал бүрдүүлэлт, зээлийн хүсэлт илгээлт, автомашины үнэлгээ, зээлийн шийдвэр, автомашины тээврийн хэрэгслийн даатгал болон жолоочийн хариуцлагын албан даатгалын бүртгэл, зээл, даатгалын гэрээ байгуулалт, нэр шилжүүлгэ, зээлийн олголт авах зэрэг нийт 8 үе шаттай процессыг дижитал хэлбэрт оруулж, уламжлалт аргаар дунджаар 5 цаг 55 минут зарцуулдаг байсан процессыг ердөө 6 минут 41 секунд-д багтаан зээлийн олголт хийх боломжийг бүрдүүлсэн нь харилцагчийн цагийг 98.2%-аар хэмнэж буй онцгой амжилт юм.
Нэмэлтээр тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн төрлөөс хамаарч ногоон зээлээр санхүүжүүлэх шийдвэр автоматаар хийгдэж, эко автомашины зээл цахимаар олголт хийх боломж, автомашин борлуулж буй байгууллага, иргэн нь ХХБ-тай зээлээр санхүүжүүлэх нөхцлөөр гэрээ хийх зэрэг боломжуудыг харилцагчиддаа олгож буй юм.
35 жилийн турш харилцагчийнхаа хөгжил дэвшилд хамт алхаж, анхдагч байж ирсэн Худалдаа, хөгжлийн банк нь ирээдүйд ч мөн адил Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах зорилгоо тууштай хэрэгжүүлсээр байна.
World Economic Magazine-с ХХБ-г 2025 оны Монголын Шилдэг Харилцагчийн Үйлчилгээний Банкаар шалгарууллаа.
“World Economic Magazine” нь дэлхийн бизнес, санхүү, эдийн засгийн салбарын чиг хандлага, инноваци, удирдлагын шилдэг туршлагуудыг онцолдог нэр хүндтэй олон улсын сэтгүүл, шагналын хөтөлбөр билээ. Худалдаа, Хөгжлийн Банк нь тус сэтгүүлээс “Монголын Шилдэг Харилцагчийн Үйлчилгээний Банк 2025” хэмээх шагналд шалгарлаа.
Худалдаа, Хөгжлийн Банк нь харилцагч төвтэй, чанартай үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2025 онд хэрэгжүүлсэн дижитал шийдлүүд, инноваци санаачилгууд нь “World Economic Magazine”-н шагналд олон улсын хэмжээнд үнэлэгдэн шалгарсан.
Тухайлбал, түгжрэл болон зогсоолын хүндрэлтэй нөхцөлд банкны салбарт очих шаардлагагүйгээр шинээр харилцагчаар бүртгүүлэх, мэдээлэл шинэчлэх, хугацаатай хадгаламжийг цуцлах зэрэг үйлчилгээг зайнаас авах боломжтой болсон төдийгүй бүртгэл 3-5 минутын дотор хийгдэх, E-Mongolia платформ, Нүүр таних технелоги, хоёр шатлалт OTP баталгаажуулалт ашигладаг. Худалдаа, Хөгжлийн Банк нь Lite салбаруудын сүлжээг байгуулж, цаасгүй харилцааг бүрэн нэвтрүүлсэн ба одоогийн байдлаар 5 салбарын хэсэг дижитал загварт шилжсэн нь ногоон хөгжил, дижитал шилжилтэд чухал хувь нэмэр оруулж буйг тус тус онцолсон байна.
Эдгээр санаачилгууд нь харилцагчийн сэтгэл ханамж, хүртээмжтэй үйлчилгээ, аюулгүй байдал болон банкны үйл ажиллагааны үр ашиг, салбарын ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байна.
ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ ХХБ
ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ ХХБ
Жил бүр Монгол Улсын Сангийн яам, Татварын ерөнхий газраас татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан шилдэг татвар төлөгчдөдөө талархал илэрхийлдэг.
ХХБ энэ жил дахин "ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10" байгууллагын нэг боллоо.
Бид 2024 онд:
600 хүүхдийн 25 ш сургууль эсвэл
200 хүүхдийн 50 ш цэцэрлэг эсвэл
8-10 жижиг чадлын нарны цахилгаан станц байгуулахтай тэнцэхүйц орлогыг Монгол улсдаа оруулжээ.