Баталгаа нь банк баталгааг хүлээн авагчийн өмнө хүлээж буй баталгаа гаргуулагчийн төлбөрийн болон ажил үйлчилгээний үүргийн биелэлтийг батлагаажуулж, тодорхой мөнгөн дүнгээр төлбөрийн үүрэг хүлээсэн баримт юм.
Тендерийн баталгаа: Тендер зарлагчид хүргүүлсэн үнийн саналийн дагуу гэрээ хийхээ батлах төлбөрийн үүрэг хүлээсэн баримт юм. Мөн тендерт оролцогчийн хүргүүлсэн тендерийн материал хүчин төгөлдөр гэдгийг илтгэх ба тендер зарлагчийн дараах эрсдэлийг бууруулдаг.
Урьдчилгаа төлбөрийн баталгаа
Гүйцэтгэгч нь худалдан авагч буюу ажил, үйлчилгээг захиалагч талаас авсан урьдчилгаа төлбөрийг зориулалтын дагуу зарцуулах, эсвэл тодорхой үе шаттай хийгдэх ажлыг үүрэгжүүлэхээр энэхүү баталгааг банкнаас гаргуулдаг. Хэрэв гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд урьдчилгаа төлбөрийг баталгаа гаргуулагч банк буцаан олгох нөхцөлтэй баталгаа юм.
Гүйцэтгэлийн баталгаа: Хэрвээ танай байгууллага тендерт ялсан эсвэл ажил үйлчилгээ гүйцэтгэх, бараа материал нийлүүлэхээр үүрэг хүлээсэн бол тухайн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор тендер зарлагч эсвэл ажил, үйлчилгээг захиалагч талын шаардлагад нийцүүлэн гаргаж байгаа төлбөрийн үүрэг хүлээсэн баримт юм.
Гадаад худалдааны болон бусад ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу гүйцэтгэгч тал үүргээ биелүүлэхгүй байх эрсдэлийг бууруулах зорилгоор уг баталгааг ашигладаг.
Төлбөрийн баталгаа
Худалдааны гэрээний дагуу импорлогч тал, экспортлогчид талд төлөх төлбөрийг банк баталгаажуулж байгаа юм. Төлбөрийн баталгааг хэсэгчилсэн болон нийт гэрээний үнийн дүнгээр гаргаж болно.
Гадаадад баталгаа гаргахад |
|
Баталгаа гаргахад |
0.2% /доод хэмжээ 150 ам.доллар, дээд хэмжээ 350 ам.доллар/ |
Нэмэлт үйлчилгээ (харилцагчийн хүсэлтээр авах шимтгэлүүд) |
|
Үнийн дүн нэмэхэд /нэмэгдүүлсэн дүнгээс/ |
0.2% /доод хэмжээ 50 ам.доллар, дээд хэмжээ 150 ам.доллар/ |
Баталгааны нөхцөл өөрчлөх |
50 ам.доллар |
Баталгааг цуцлах |
50 ам.доллар |
Дотоодод баталгаа гаргахад |
|
Баталгаа гаргах |
30,000 төгрөг |
Баталгааны нөхцөл өөрчлөх |
10,000 төгрөг |
Баталгааг цуцлах |
5,000 төгрөг |
Эх үүсвэргүй баталгаа гаргуулахад эрсдэлийн шимтгэл нэмж тооцно | Гэрээгээр: (Гадаад баталгаа - доод хэмжээ 150 ам.доллар) |
Гэрээгээр: (Гадаад валютын дотоод баталгаа - доод хэмжээ 50 ам.доллар) | |
Гэрээгээр: (Төгрөгийн дотоод баталгаа - доод хэмжээ 50,000 төгрөг) | |
Баталгааны баримтыг /DHL/ шуудангаар явуулах зардлыг тухайн харилцагчаас суутган авна. |
|
Тайлбар: Баталгаанд заасны дагуу баталгаатай холбогдон гарсан бусад банкны шимтгэл, зардлыг харилцагчаас суутган авна. |
Гадаад баталгаа хүлээн авахад шимтгэлийн хэмжээ |
|
Баталгаа хүлээн авсныг мэдэгдэх |
30 ам.доллар |
Баталгаанд нэхэмжлэлийн баримт хүлээн авч шалган төлбөрт илгээх |
0.15% /доод хэмжээ 75 ам.доллар, дээд хэмжээ 350 ам.доллар/ |
Нэмэлт үйлчилгээ (харилцагчийн хүсэлтээр авах шимтгэлүүд) |
|
Баталгааны нөхцөлд нэмэлт өөрчлөлт орсныг мэдэгдэх |
10 ам.доллар |
Баталгааг цуцлах тухай мэдэгдэх |
25 ам.доллар |
Баталгааны баримтыг /DHL/ шуудангаар явуулах зардлыг тухайн харилцагчаас суутган авна. |
|
Тайлбар: Баталгаанд заасны дагуу баталгаатай холбогдон гарсан бусад банкны шимтгэл, зардлыг харилцагчаас суутган авна. |
Дотоодын баталгаа гаргах банкны маягтыг ЭНД дарж авна уу;
Гадаадын баталгаа гаргах банкны маягтыг ЭНД дарж авна уу;
Гаргасан дотоодын баталгаанд өөрчлөлт оруулах банкны маягтыг ЭНД дарж авна уу;
Гаргасан гадаадын баталгаанд өөрчлөлт оруулах банкны маягтыг ЭНД дарж авна уу.
Гадаад гаргасан баталгааг цуцлах маягтыг ЭНД дарж авна уу