ОТР аппликейшнээ Playstore болон Аpp Store, AppGallery-с утсандаа татаж суулгаад тохиргоог хийнэ. Уг тохиргоог хийхэд Сериал дугаар болон Идэвхжүүлэх код гэсэн хоёр мэдээлэл оруулах хэрэгтэй.
ОТР аппликейшний идэвхжүүлэх код нь: Таны банканд бүртгэлтэй и-мэйл хаяг эсвэл гар утсанд тань мессэжээр ирнэ.
ОТР аппликейшний сериал дугаар нь: Таны тухайн үйлчилгээнд бүртгүүлсэн гэрээн дээр бичигддэг.
Хэрэв сериал дугаараа мартсан бол байгууллагын албан бичгийг банканд бүртгэлтэй и-мэйл хаягаас банкны [email protected] цахим хаягт хандан хүсэлтээ илгээх боломжтой.
Ти Ди Би Онлайн үйлчилгээнд байгууллагын эрхээр нэвтэрч ороод зүүн дээд буланд байрлан хөндлөн гурван зураас дээр дарж->Хэрэглэгчийн булан->OTP идэвхижүүлэх код илгээх хэсэгт хандан банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягт идэвхжүүлэх кодоо авах боломжтой.