Skip to main content
6

Тэтгэврийн хадгаламж

Та сар бүрийн тэтгэврээ хуримтлуулж, хадгаламждаа хүү тооцуулан арвижуулаарай.

 

Хадгаламж нээх

Хүү, шимтгэл

Төгрөгийн тэтгэврийн хадгаламж

Хугацаа

Сарын хүү

Жилийн хүү

12 сар

1.02%

12.20%

  • Хугацаа дуусахаас өмнө цуцалсан тохиолдолд жилийн хүүг 2.4%-иар тооцно.
  • Хялбар хуримтлалын үйлчилгээнд бүртгүүлсэн тохиолдолд дансны доод үлдэгдлээс чөлөөлнө
  • Тэтгэврийн хугацаатай хадгаламжийн данс руу хийх тогтмол шилжүүлгийн гүйлгээ шимтгэлгүй
  • Хадгаламжийн хугацаа дуусахад хадгаламж нь тухайн үед мөрдөгдөж буй ижил төрлийн хадгаламжийн нөхцөлөөр автоматаар дахин сунгагдана. Харилцагч хадгаламжийн гэрээг цуцлах хүсэлт гаргах хүртэл  автомат сунгалт үргэлжилнэ.  
  • Хугацаатай хадгаламжийг цуцлах буюу хаах тохиолдолд дансны үлдэгдэл гэрээнд тусгагдсан харилцах дансанд шилжүүлж хаагдана. 

 

Шимтгэл:

Данс нээх: 
Шимтгэлгүй

Бэлэн бус орлого: 
Шимтгэлгүй 

Бэлэн орлого: 
Шимтгэлгүй

Доод үлдэгдэл: 
10,000₮

Данс хаах: 
Шимтгэлгүй

Бүрдүүлэх бичиг, баримт

Монгол улсын иргэн:

  • Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт
Түгээмэл асуулт, хариулт

Та өөрт ойр байрлах Худалдаа хөгжлийн банкны дурын салбар, тооцооны төвд болон ТиДиБи Онлайн интернэт банкны аппликэйшнийг ашиглан хадгаламжийн дансаа нээлгэх боломжтой.

Та Худалдаа хөгжлийн банкны салбарт биеэр ирэх боломжгүй мөн ТиДиБи Онлайнгүй тохиолдолд www.cardcentre.mn вебийн “Харилцагчаар бүртгүүлэх” цэсээр хандан шинээр ТиДиБи Онлайн үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой ба үүний дараа интернэт банкаараа хадгаламжийн дансаа нээх боломжтой.

Хэрэв танд яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцлах боломжтой ба энэ тохиолдолд хадгаламжийн хүүг гэрээнд заасны дагуу хугацаа цуцлалтын хүүгээр бодож олгоно. Хэрэв та хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцлахаар шийдсэн бол Худалдаа хөгжлийн банкны дурын салбар, тооцооны төвд эсхүл 1800-1977 дугаарт хандаарай.

  1. Хэрэв хадгаламжийн хугацааны туршид банкнаас нийтэд зарласан хадгаламжийн хүүнд өөрчлөлт оруулаагүй тохиолдолд хадгаламжийн эхний үлдэгдэл болон хугацааны туршид орж ирсэн орлогын хувьд хүүг анх гэрээнд зааснаар тооцож олгоно.

  2. Харин хадгаламжийн хугацааны дундуур банкнаас нийтэд зарласан хадгаламжийн хүүнд өөрчлөлт оруулсан тохиолдолд эхний үлдэгдлийн хувьд хүүг анх гэрээнд заасан хүүгээр, хугацааны туршид орж ирсэн орлогын хувьд орлого орох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хүүгээр тус тус тооцож хадгаламжийн хүүг олгоно. Жишээ нь: Банкнаас нийтэд зарласан хадгаламжийн хүү жилийн 10.5% байхад та 5 сая.₮-ийн дүн бүхий хадгаламж нээлгэсэн гэж үзье. Үүнээс 1 сарын дараа банк хадгаламжийн хүүгээ жилийн 11.0% болгон нэмэгдүүлжээ. Хадгаламжийн хүү нэмэгдсэний дараа та дансандаа ахин 5 сая.₮ нэмж хийсэн. Энэ тохиолдолд таны анх байршуулсан 5 сая.₮-д банк жилийн 10.5%-р тооцож хүү олгох ба харин хугацааны дундуур нэмж байршуулсан 5 сая.₮-д банк жилийн 11.0%-р тооцож хүүг олгоно.

Тооцоолуур

Би хэдийг хуримтлуулж чадах вэ?

Savings Period

Monthly Contribution

  • Хугацааны эцэст
  • monthly
  • Улирал бүр
  • Хагас жил бүр
  • Жил бүр
  • Өдөр бүр
  • weekly
  • Хагас сар тутам
  • monthly
  • Улирал бүр

  • Хугацааны эцэст
  • monthly
  • Улирал бүр
  • Хагас жил бүр
  • Жил бүр
  • Daily
  • Weekly
  • Fortnightly
  • Monthly
  • Quarterly

  • Хугацааны эцэст
  • monthly
  • Улирал бүр
  • Хагас жил бүр
  • Жил бүр