
Энэхүү уулзалтаар дэлхийн хиймэл оюуны экосистемийн тэргүүлэх байгууллагууд, технологийн компаниуд, хөрөнгө оруулагчид, судлаачид болон шийдэл хөгжүүлэгч гэх мэт 10,000 гаруй оролцогч, 1,500 гаруй AI компани, 150 гаруй орны төлөөлөл нэг дор цугларч, хиймэл оюуны хөгжлийн талаар хамтдаа ярилцлаа.
Хиймэл оюун нь ХХБ-ны хувьд харилцагчийн үйлчилгээний чанар, үйл ажиллагааны үр ашиг, эрсдэлийн удирдлага болон банкны ирээдүйн өрсөлдөх чадварыг дараагийн түвшинд хүргэх стратегийн чухал чиглэл юм. Ийм ч учир арга хэмжээний үеэр ХХБ-ны төлөөлөл банкны хиймэл оюун, өгөгдлийн засаглал, мэдээллийн аюулгүй байдал, санхүүгийн салбар дахь AI хэрэглээний бодит боломжуудын тухай сэдвүүдэд онцгой анхаарал хандууллаа.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК