Худалдаа, хөгжлийн банк нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилго, мөн Парисын Хэлэлцээрийн зорилгыг хангаж, ногоон эдийн засгийг бий болгоход хувийн хэвшлийн байгууллагуудыг манлайлж, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын хувийн хэвшлийн анхны тогтвортой санхүүжилтийн санаачлага болох "Climate 30+ Cанаачлага: Ногоон сэргэлт” хөтөлбөрийг боловсруулан 2021-2030 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголдоо анх удаа Тогтвортой санхүүжилтийн хүрээг боловсруулж, тус хүрээний дагуу ногоон болон нийгмийн шинж чанартай зээлийг олгож эхэлсэн бөгөөд байгаль орчин, нийгмийн хамгааллын удирдлага болон хүйсийн эрх тэгш байдлын хүрээнд Монгол улсдаа үргэлж анхдагч банк байсаар ирсэн ба одоо тогтвортой хөгжлийн хүрээнд мөн адил анхдагч нь болж байна.
Тус Тогтвортой санхүүжилтийн хүрээг Ногоон бондын зарчим, Нийгмийн бондын зарчим болон Тогтвортой хөгжлийн бондын удирдамжтай нийцэж байгаа эсэх дээр хөндлөнгийн үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий Moody’s-ийн хараат компани V.E /Vigeo Eiris/-ээр гаргуулсан анхны байгууллага бөгөөд “Тогтвортой” гэсэн үнэлгээг аваад байна.
Тогтвортой санхүүжилтийн хүрээний зорилго нь тогтвортой, ногоон хөгжлийг хангах болон нийгмийн хөгжлийн шинж чанартай эх үүсвэрийг татах, зээл олголтын чиглэл, хамрах хүрээ, тавигдах шаардлага, үр дүн, хяналт, тайлагналтын зарчмыг тодорхойлоход оршино.
Ногоон зээлийн ангилал, шалгуур:
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл | Сэргээгдэх эрчим хүчний дамжуулалт ба түгээлт | Эрчим хүчний хадгалалт |
![]() | ![]() | ![]() |
Эрчим хүчний | Цэвэр тээвэр | Хүлэмжийн хийн ялгарлын хадгалалт |
![]() | ![]() | ![]() |
Бага бохирдуулагч эрчим хүч | Бохирдлоос сэргийлэх болон хянах | Газар ашиглалт, ой ба биологийн төрөл |
![]() | ![]() | ![]() |
Ногоон барилга | Тогтвортой хөдөө | Тогтвортой усны менежмент |
![]() | ![]() | ![]() |
Нийгмийн шинж чанартай зээлийн ангилал, шалгуур:
Орлогод нийцсэн дэд бүтэц | Орлогод нийцсэн орон сууц | Жижиг, дунд болон бичил | |
![]() | ![]() | ![]() | |
Нэн чухал үйлчилгээний | Нэн чухал үйлчилгээний | ||
![]() | ![]() | ||


















