
ХХБ өнгөрсөн хугацаанд Хуримтлалтай Монгол аянаараа дамжуулан 2,500 гаруй харилцагчаа мөнгөн хэлбэрээр урамшуулж, 30 гаруй харилцагчаа гадаадад аялуулан, НАЙМАН харилцагчдаа байр бэлэглээд байна. Түүнчлэн өнөөдөр наймдугаар сарын азтай 50 харилцагчийг тодруулж, шагналыг нь гардуулж өглөө. /2025.09.18/
Харилцагч та бүхэн хугацаатай хадгаламж нээсэн, нэмэгдүүлсэн 100,000₮ тутамд урамшууллын 1 эрх авч, 2025 оныг дуустал үргэлжлэх Хуримтлалтай Монгол аяндаа оролцоорой. Тус аян нь сар бүр азтай 50 харилцагч тодруулж байгаагаас гадна эхний хагас жилийн СУПЕР азтанаа өнгөрсөн сард тодруулж, 1 ӨРӨӨ БАЙР-ыг нь гардуулж өгсөн билээ. Түүнчлэн аяны төгсгөлд ахин нэг СУПЕР АЗТАН-1 ӨРӨӨ БАЙР-ны эзнийг тодруулах гэж байна. Иймд харилцагч та бүхэн эртнээс хуримтлуулж, 2026 оны 1-р сард тодрох СУПЕР УРАМШУУЛАЛ- БАЙРНЫ эзэн болох боломжоо нэмэгдүүлээрэй.
Мөн харилцагч та хараахан хадгаламжаа үүсгэж амжаагүй байгаа бол ХХБ-ны онлайн банкаар болон ХХБ-ны өөрт ойр салбарт хандаж үүсгээрэй.
Хуримтлалыг дадал болгож, азтан болсон нийт харилцагчдаа ахин баяр хүргэе.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК