Skip to main content

ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны азтай 50 харилцагч тодорлоо

13 May 2025

ХХБ өнгөрсөн хугацаанд Хуримтлалтай Монгол  аянаараа дамжуулан долоон харилцагчдаа байр бэлэглэж, 20 гаруй харилцагчаа гадаадад аялуулж, 2000 гаруй харилцагчаа урамшуулсан байна. Тэгвэл өнөөдөр /2025.05.14/ Хуримтлалтай Монгол -2025 урамшуулалт хөтөлбөрийн дөрөвдүгээр  сарын азтай 50 харилцагч шагналаа гардан авлаа.

Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк ХЯЛБАР ХУРИМТЛАЛ ҮЙЛЧИЛГЭЭ-нийхээ нэг төрөл болох ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ цэсэндээ ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖ-ҮРЖДЭГ САР урамшуулалт хөтөлбөр зарлаад байна.

Урамшуулалд хамрагдахын тулд иргэд та бүхэн TDB online апп-ын Хялбар хуримтлал цэсээс хариултаа хадгалъя үйлчилгээг 1,000 – 5,000 хүртэл хүссэн дүнгээрээ сонгож, ХҮҮХДИЙНХЭЭ ХАДГАЛАМЖИЙГ холбоорой. Урамшууллын хугацаанд цуглуулсан нийт дүн 25,000₮ хүрвэл банк таны хуримтлалд нэмж 25,000₮-ийн урамшуулал нэг удаа олгох юм.

ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖ –  ҮРЖДЭГ САР урамшуулалт хөтөлбөр нь 2025.05.15 – 06.01 дуустал үргэлжилнэ. Иргэд та бүхэн хараахан хадгаламжаа үүсгэж амжаагүй бол ХХБ-ны онлайн банкаар болон ХХБ-ны өөрт ойр салбарт хандан хуримтлалаа үүсгээрэй. Мөн ХХБ-ны харилцагч биш байсан ч TDB online апп-г татаж аваад, харилцагчаар бүртгүүлэн, урамшуулалт хөтөлбөрт оролцоорой.

Ингээд хуримтлалыг дадал болгож, азтан болсон нийт харилцагчдаа ахин баяр хүргэе.

 

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК