Skip to main content
new talent

Олон улс хариуцсан Харилцааны менежер /хятад хэлтэй/

Ажлын байрны тодорхойлолт

Худалдаа Хөгжлийн Банк нь Монгол Улсын тэргүүлэгч банк, санхүүгийн байгууллагын нэг бөгөөд олон улсын түвшний банкны үйлчилгээ, хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэн ажилладаг. Хятад хэлтэй харилцааны менежер нь БНХАУ болон хятад хэлтэй гадаад байгууллага, харилцагчидтай харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиг үүргийг хариуцан ажиллана.

Гүйцэтгэх үүрэг, тавигдах шаардлага:

Харилцааны менежер нь олон улсын харилцагч болон түншүүдтэй харилцаа тогтоож, тэдний санхүүгийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох, харилцааг удирдан хөгжүүлэх үүрэгтэй. Банкны олон улсын чиглэлийн харилцагчдын багцыг удирдаж, тэдэнтэй урт хугацааны найдвартай түншлэл тогтооно.

Өдөр тутмын үйл ажиллагаа нь олон улсын харилцагчдын хүсэлт, санал хүлээн авах, санхүүгийн шийдэл боловсруулах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, гүйлгээ зохицуулах, хамтын ажиллагааг зохион байгуулахад чиглэгдэнэ. Харилцагчийн сэтгэл ханамжийг хангаж, банкны борлуулалтын зорилтод хүрэхэд хувь нэмэр оруулна.

Хэлний чадамж:

  • Хятад хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
  • Санхүү, банк болон зээлийн баримт бичиг, гэрээ хэлцэл, санхүүгийн тайланг хятад хэл дээр уншиж ойлгон дүгнэлт хийх чадвартай.
  • Хятад хэлтэй харилцагч, санхүүгийн байгууллага, олон улсын түншүүдтэй албан бичиг, уулзалт, хэлэлцээрийг хятад хэлээр явуулах чадвартай.
  • Хятад хэл дээр тайлан, санал, дүгнэлт болон танилцуулга боловсруулах ур чадвартай.
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Нэмэлт хэлтэй бол давуу тал болно

Мэргэжлийн чадамж:

  • Бизнесийн зээлийн бүтээгдэхүүн борлуулах, шинэ харилцагч татах, харилцагчийн харилцааг өргөжүүлэх чадвартай.
  • Бизнесийн үйл ажиллагаа, салбарын нөхцөл байдал, зах зээлийн орчин болон санхүүгийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх чадвартай.
  • Санхүүгийн тайлан, мөнгөн урсгал, өр төлбөрийн чадамжийг үнэлж, зээлийн шийдвэр гаргахад шаардлагатай дүгнэлт боловсруулах чадвартай.
  • Зээлийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах арга хэмжээг санал болгох, эрсдэлийн хяналт хийх мэдлэгтэй.
  • Барьцаа хөрөнгө, санхүүгийн бүтэц, гэрээний нөхцөл болон ковенантын шаардлагыг ойлгон хэрэгжүүлэх чадвартай.
  • Худалдааны санхүүжилт, төслийн санхүүжилт, хамтын санхүүжилтийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно.
  • MS Excel, PowerPoint болон санхүүгийн загварчлалын хэрэгслүүдийг ашиглан судалгаа, шинжилгээ, тайлан боловсруулах чадвартай.
  • Харилцагч болон дотоод нэгжүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах, хэлэлцээр хийх, асуудал шийдвэрлэх ур чадвартай.