Ажлын байранд тавигдах шаардлага:
Бизнесийн зээлийн бүтээгдэхүүн борлуулах, шинэ харилцагч татах, харилцагчийн харилцааг өргөжүүлэх чадвартай.
Бизнесийн үйл ажиллагаа, салбарын нөхцөл байдал, зах зээлийн орчин болон санхүүгийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх чадвартай.
Санхүүгийн тайлан, мөнгөн урсгал, өр төлбөрийн чадамжийг үнэлж, зээлийн шийдвэр гаргахад шаардлагатай дүгнэлт боловсруулах чадвартай.
Зээлийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах арга хэмжээг санал болгох, эрсдэлийн хяналт хийх мэдлэгтэй.
Барьцаа хөрөнгө, санхүүгийн бүтэц, гэрээний нөхцөл болон ковенантын шаардлагыг ойлгон хэрэгжүүлэх чадвартай.
Худалдааны санхүүжилт, төслийн санхүүжилт, хамтын санхүүжилтийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно.
MS Excel, PowerPoint болон санхүүгийн загварчлалын хэрэгслүүдийг ашиглан судалгаа, шинжилгээ, тайлан боловсруулах чадвартай.
Харилцагч болон дотоод нэгжүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах, хэлэлцээр хийх, асуудал шийдвэрлэх ур чадвартай.
Хэлний ур чадвар:
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
Санхүү, банк болон зээлийн баримт бичиг, гэрээ хэлцэл, санхүүгийн тайланг англи хэл дээр уншиж ойлгон дүгнэлт хийх чадвартай.
Гадаад харилцагч, санхүүгийн байгууллага, олон улсын түншүүдтэй албан бичиг, уулзалт, хэлэлцээрийг англи хэлээр явуулах чадвартай.
Англи хэл дээр тайлан, санал, дүгнэлт болон танилцуулга боловсруулах ур чадвартай.
Бусад хэлний ур чадвартай бол давуу тал болно.