🎯 Бодлого төлөвлөлтийн ахлах менежер нь банкны дунд болон урт хугацааны стратегийн төлөвлөлтийг хариуцан, байгууллагын хөгжлийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлох, удирдлагад саналууд боловсруулан өгөх үүрэгтэй. Банкны бизнесийн төлөвлөгөөг боловсруулах, зах зээлийн судалгаа хийх, өрсөлдөөний шинжилгээ хийх зэрэг ажлуудыг зохион байгуулна.
💼 Танд тавигдах гол үүрэг хариуцлагууд нь дараах байдалтай байна:
- 📊 Банкны стратеги, бодлого төлөвлөлт, дунд хугацааны бизнес төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх, хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
- 📈 Бизнес төлөвлөгөө, стратегийн зорилт, KPI болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн боловсруулах, удирдах;
- 🎯 Макро эдийн засаг, Банк санхүүгийн салбар, Дижитал шилжилт, зах зээлийн чиг хандлагыг судалж, шинжлэх;
- 💡 Банкны бизнесийн гүйцэтгэл, ашигт ажиллагаа, үр ашигт дүн шинжилгээ хийх, сайжруулах санал боловсруулах;
- 📝 Удирдлагын түвшний шийдвэр гаргалтад шаардлагатай тайлан, танилцуулга, бодлогын санал, хувилбар тооцоолол боловсруулах;
- 🔍 Банкны хэмжээнд хэрэгжиж буй стратегийн төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоо, хэрэгжилтийн явцыг хянах;
- 🤝 Бизнесийн нэгжүүдтэй хамтран зорилт, санаачилга, үр дүнгийн хэмжүүрийг тодорхойлох, хэрэгжилтийг тогтмол үнэлэх, удирдах;
- 📋 Банкны удирдах түвшиний хороонд бодлогын болон стратегийн баримт бичиг, танилцуулах, бэлтгэх;