Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Банкны цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх бизнесийн шаардлага болон үйл ажиллагааны процессийг тодорхойлох
 - Зах зээл, эдийн засаг, харилцагчийн судалгааг гүйцэтгэх, дүн шинжилгээ хийх, түүнд тохирсон цахим бүтээгдэхүүний санал, төсөл боловсруулах
 - Холбогдох газар нэгж, төслийн баг болон гадаад, дотооддын компаниудтай хариуцсан бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн хүрээнд хамтран ажиллах
 - Банкны цахим бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн урт, богино хугацааны стратегийн төлөвлөгөө, саналыг боловсруулах
 
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Мэдээллийн системийн удирдлага, Компьютерын шинжлэх ухаан, Мэдээлэл технологиийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
 - Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
 - Баримт бичиг боловсруулах чадвартай
 - Дата, тоон мэдээлэл дээр ажиллах чадвартай
 - Шинийг сурах, бүтээх хүсэл тэмүүлэлтэй
 - Өөрчлөлтийг хүлээж авах, түргэн дасан зохицох чадвартай
 - Шинэ бизнесийн санаа, санаачлага гаргах зэргээр шинийг санаачлах, задгай сэтгэлтээтэй байх
 - Багаар ажиллах чадвартай байх