Байгууллага Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ блоклосон бол Нууц үг мартсан->Нууц үгийн блок гаргах хэсэгт хандан блокоо гаргах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад->Үргэлжлүүлэх->үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад->Үргэлжлүүлэх товчийг дарна уу. Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан->Блок гаргах товчийг дарснаар сүүлд амжилттай нэвтэрч байсан нууц үгээр нэвтрэх боломжтой болно.
Мөн Байгууллагын нэвтрэх нууц үгний блокийг гаргуулах тухай утгатай албан бичгийг банканд бүртгэлтэй и-мэйл хаягаас банкны [email protected] хаягт хандан хүсэлтээ илгээж нууц үгний блокийг гаргуулах боломжтой.
Хэрэв банканд бүртгэлтэй и-мэйл хаягийг ашиглах боломжгүй бол байгууллагын албан хүсэлт болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын хамт хандан нэвтрэх болон гүйлгээний нууц үгний блокоо гаргуулах боломжтой.
Image