
ХХБ АЖИЛТНУУДДАА ЗОРИУЛЖ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ "TDB SKILL LAB" СУРГАЛТЫН ПЛАТФОРМ НЭВТРҮҮЛЛЭЭ.
ХХБ цахим шилжилт, хиймэл оюун ухаанаар ажилтнуудаа орлуулах бус, харин энэхүү шилжилтийг ашиглан, ажиллах хүчнийхээ ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "TDB Skill Lab" сургалтын платформыг нэвтрүүлж байгаа юм. "TDB Skill Lab" дотоод сургалтын платформ нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд хиймэл оюун ухааны суурь хичээлүүдээс мэргэжлийн гүнзгийрүүлсэн түвшин хүртэлх бүх хичээлийг системтэйгээр багтаажээ.
Одоогоор ХХБ-ны программ хөгжүүлэгчид хиймэл оюун ухаан ашиглан код бичих хурдаа 40 хувиар нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн ХХБ-ны ажилтан бүр сард хамгийн багадаа 1 цагийг тус платформ дээрх сургалтад зарцуулахад хиймэл оюун ухааныг ашиглах хангалттай ур чадвартай болох юм.
Бид цаашид ч дэвшилтэт технологи, мэргэшсэн боловсон хүчнээрээ дамжуулан, эдийн засгийн өсөлтийг дэмжин ажилласаар байх болно.