16 February 2026

Худалдаа Хөгжлийн Банкны картаа идэвхтэй ашигладаг харилцагч нарт дуулгах гоё шинэ мэдээтэй. Хэрэв та Бритто карт эсвэл виртуал Мастер карттай бол анхаарлаа хандуулаарай. Яг танд зориулсан гадаадад буцаан олголттой, хадгаламжид суурилсан урамшуулалт хөтөлбөр үргэлжилж байна.
Энэхүү хөтөлбөр нь ХХБ-ны картаа гар утастайгаа холбоод, гадаадад төлбөр төлөх бүрдээ 10% буцаан олголтыг өөрийн хадгаламжийн дансандаа авах боломж юм.
Урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?
- 2026.01.01-ний өдрөөс хойш захиалсан Бритто Lady, Бритто Gold, Виртуал Мастер картын аль нэгийг ашигладаг байх. Эсвэл захиалсан хугацаа хамаарахгүйгээр Бритто Platinum карттай байх.
- Энэхүү картаа өөрийн гар утасны Apple Pay эсвэл Google Pay-д холбосон байх.
- Гадаад улсад гар утсаараа буюу Apple Pay эсвэл Google Pay-ээрээ төлбөрөө төлөх.
- ХХБ-нд 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжтай байх. Хадгаламжийн үлдэгдэл 500,000 төгрөгөөс дээш байх
Урамшуулал хэзээ орох вэ?
- Буцаан олголтын сарын урамшуулал нийт дүнгээрээ дараа сарынх нь 15-ны өдөр таны хадгаламжийн дансанд орно.
- Бритто Lady, Бритто Gold, Виртуал Мастер карттай харилцагч нар сар бүр 50,000 төгрөг хүртэлх дүнгийн буцаан олголттой.
- Бритто Platinum карттай харилцагч нар 200,000 төгрөг хүртэлх дүнгийн буцаан олголттой.
Хэрвээ та картаа захиалж амжаагүй эсвэл картын хугацаа нь дууссан бол яг одоо ЭНД дарж захиалаарай. Аялалд тань өнгө нэмье.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК