Бүрдүүлэх бичиг баримт
Байгууллагын хувьд:
- Албан хүсэлт /карт эзэмших ажилчдын нэрс, иргэний үнэмлэх, регистрийн дугаар бүхий жагсаалт хавсаргах/ 
- Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /тус банкинд дансгүй бол нотариатаар гэрчлүүлсэн байна/ 
- Цалинг картаар дамжуулан олгох гэрээ байгуулах 
Жич: Төрийн сангаас цалинждаг бол дараах баримтыг нэмж бүрдүүлнэ.
- Төрийн сангийн тодорхойлолт 
- Гарын үсгийн баталгаа 
Шинээр авах:
- Төлбөрийн карт эзэмших хүсэлт бөглөх 
- Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт 
- Худалдаа, хөгжлийн банкинд шинээр харилцагч болох тохиолдолд “Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт”-ийг бөглөх 
- Бусад* /доорх бичиг баримтын аль нэг/ 
- Хүчин төгөлдөр ажлын үнэмлэх; 
- Карт олгохыг хүссэн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарсан албан хүсэлт; 
- Ажилд томилсон тухай байгууллагын эрх бүхий албан тушаалтны тушаал; 
- Нийгмийн даатгалын дэвтэр (ажилд томилсон тушаал, шийдвэрийн дугаар, байгууллагын тэмдгийн дардас бүхий байх). 
Дахин захиалах:
- Бусад* гэсэн бичиг баримтын аль нэг; 
- Сүүлийн хоёроос доошгүй сарын хугацаанд цалингаа уг картын дансаар авсан бол хуулгаар баримтжуулах. 
- Монгол улсад хэрэглэгдэх карт эзэмших хүсэлт 
Монгол улсад хэрэглэгдэх карт эзэмших хүсэлт
Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт
 
 

