Мэдээ / Aug 15, 2008

Visa Int’l & Mastercard Worldwide өөрсдийн нэрэмжит цомын эзнээр ХХБ-ыг тодрууллаа

Дэлхийн бэлэн бус төлбөр тооцооны зах зээлд тэргүүлэгч Visa International болон MasterCard Worldwide компаниуд нь Худалдаа, хөгжлийн банкны 2007 онд гаргасан тодорхой үзүүлэлтүүдийг үнэлэн тус тусын нэрэмжит цомыг шагнал болгон гардууллаа.Visa International компани жил бүр шилдэг Виза карт гаргадаг, чанартай үйлчилгээ үзүүлдэг, хамгийн их гүйлгээ хийдэг арилжааны банкуудыг тодруулдаг билээ. Тус байгууллага нь өнгөрөгч жил Монгол улсаас ХХБ-ыг “2007 Visa Outstanding Debit Card Issuer” цомын эзнээр шалгарууллаа. Мөн түүнчлэн төлбөрийн картын хамгийн өргөн сүлжээний нэг болох MasterCard Worldwide компани нь ХХБ-ыг Монголын зах зээл дээр MasterCard картыг төлбөрт хүлээн авах бизнест хамгийн их өсөлт гаргасныг нь өндрөөр үнэлэн “Best Acquiring Business Growth of the Year (Mongolia)”-аар шалгаруулсан байна. Худалдаа, хөгжлийн банк 2007 оны 6-р сараас MasterCard картыг эквайрингийн сүлжээндээ бие даан хүлээн авч эхэлсэн билээ. Хэдийгээр зөвхөн хагас жилийн хугацаанд MasterCard картыг төлбөрт хүлээн авсан ч MasterCard-ын гүйлгээний дүн, тоо урд онуудын үзүүлэлтээс огцом өссөн амжилттай байлаа. Манай банк өнөөдрийн байдлаар 680 POS терминал, 45 АТМ /бэлэн мөнгөний машин/-ээр карт эзэмшигч нартаа үйлчилж байна.

Best Acquiring Business Growth of the Year


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих