Орлого болон зардлаасаа хуримтлал үүсгэх боломтжой. Харилцагчид санхүүгийн дарамт учруулахгүйгээр хуримтлалыг зуршил болгох давуу талтай. Гүйлгээ хийхэд шимтгэл хураамжгүй.
Харилцагч банкин дахь өөрийн сонгосон депозит данснаас хадгаламжийн данс руу дараах сонголтуудын дагуу шилжүүлэг хийнэ. Үүнд:

Өдөр бүрийн эцэст таны дансны үлдэгдлийн бутархай дүн хадгаламжийн данс руу тань автоматаар шилжинэ. 1,000-5,000 төгрөгөөр бүхэлчлэх сонголттой. Та хамгийн бага буюу 1,000 төгрөгөөс доош бутархай дүнгээ шилжүүлж байхаар сонголоо гэж бодъё. Тэгвэл таны тухайн өдрийн дансны үлдэгдэл 36,500 байхад 500 төгрөг нь таны хадгаламж руу автоматаар шилжинэ гэсэн үг. |
Картаараа худалдан авалт болон төлбөрийн гүйлгээ хийх бүрдбүхэлчилж, зөрүү бутархай дүн нь хадгаламжийн данс руу тань шилжинэ. Мөн л 1000-5000 төгрөг бүхэлчлэх сонголттой. Хамгийн бага буюу 1000 төгрөгөөр бүхэлчлэхийг сонголоо гэж бодъё. Та 36,500 төгрөгийн худалдан авалт хийхэд данснаас тань 37,000 хасагдаж , зөрүү 500 төгрөг нь таны хадгаламж руу автоматаар шилжинэ. Энэ мэт өдөр бүр хариулт 500 төгрөгөө хадгалахад Та жилд 182,500 төгрөг хуримтлуулах болно. |
Таны орлого бүрийн 1-99 хувийг автоматаар хадгаламжийн данс руу тань шилжүүлнэ. |
Таны орлогын данснаас хадгаламжийн данс руу тань тогтмол тодорхой дүн автоматаар шилжинэ. |