Бид Таны бизнесийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах, бизнесийн тань үйл ажиллагааны өргөжилтийг дэмжих зорилгоор өөрийн болон гадаад эх үүсвэрээр зээл олгож байна.
Бид Таны бизнесийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах, бизнесийн тань үйл ажиллагааны өргөжилтийг дэмжих зорилгоор өөрийн болон гадаад эх үүсвэрээр зээл олгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хамрах хүрээ
|
Жилийн борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөгөөс дээшгүй жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж
|
Батлан даалын хэмжээ
|
Нэг зээлдэгчид гаргах дээд хэмжээ 500.0 сая төгрөг хүртэл (хүссэн зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана)
|
Батлан даалын хугацаа
|
Банк, зээлдэгч хоёрын зээлийн гэрээний хугацаатай адил байна.
|
Батлан даалтын шимтгэл
|
1 жил хүртэлх хугацаанд - 1.0%
1-2 жил хүртэлх хугацаанд - 2.0%
2-оос дээш жилийн хүртэлх хугацаанд - 3.0%
|
Бүрдүүлэх материал
|
Батлан даалт хүссэн өргөдлийг зээлийн хүсэлт гаргасан салбар, нэгжид гаргана.
|
БАТЛАН ДААЛТЫН ТООЦООЛУУР ХИЙХ БОЛ ЭНД ДАРНА УУ.
Хэмжээ
|
800,000,000 төгрөг түүнтэй тэнцэх ам.доллар хүртэл
|
*Хүү /6 сар тутам хувьсана/
|
Төгрөг
|
Жилийн 7.0%
|
Ам.доллар
|
Жилийн 10.27%
|
Хугацаа
|
3-10-н жил хүртэл
|
Зээлийн үйлчилгээний шимтгэл (шинээр олгох болон зээлийн дүн нэмэгдүүлэх)
|
0.5%
|
*2023 оны эхний хагас жилд мөрдөгдөж буй хүү.
Хамрах хүрээ
|
Жилийн борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөгөөс дээшгүй жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж
|
Зээлийн хэмжээ
|
2.0 тэрбум төгрөг хүртэл
|
Зээлийн жилийн хүү
(батлан даалтын хэмжээ болон нэмэлт эх үүсвэрээс хамаарна)
|
8.88%-12.34%
|
Зээлийн хугацаа
|
120 сар хүртэл
|
Үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх хугацаа
|
24 сар хүртэл
|
Зээлийн үйлчилгээний шимтгэл (шинээр олгох болон зээлийн дүн нэмэгдүүлэх)
|
0.5%
|
ЗБДС-н батлан даалтын хэмжээ
|
Зээлийн дүнгийн 30%-60%
(1.2 тэрбум төгрөг хүртэл)
|
ЗБДС-н батлан даалтын хураамж
|
50,000 төгрөг (1 удаа төлнө)
|
ЗБДС-н батлан даалтын шимтгэл
|
Зээлийн үлдэгдлийн батлан даасан дүнгийн 1 хувиар тооцож жил бүр төлнө
|
Та уг зээлийг авахын тулд манай банкинд харилцах данс нээлгэсэн байх шаардлагатай
- Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага байх
- Хувийн өмч 51% ба түүнээс дээш байх
- Ажилчдын тоо үйл ажиллагааны чиглэлээр үйлдвэрийн салбар бол 200 хүртэлх, үйлчилгээний салбар бол 50 хүртэлх
- Жилийн борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл
- Өрийн харьцаа 1.3-с дээш байх
- Хөрөнгө оруулалтын өгөөж 13%-с дээш байх
- Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
- Төслийн нийт санхүүжилтийн 20% буюу түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх
- Төсөл бичсэн байх
- ЖДҮ эрхлэгч гэсэн тодорхойлолт авсан байх
- Банкнаас тавигдах бусад шаардлага
Энэхүү зээл нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх боломжийг олгох зорилготой бөгөөд харилцагч та зээлээр үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх боломжтой.
БАТЛАН ДААЛТЫН ТООЦООЛУУР ХИЙХ БОЛ ЭНД ДАРНА УУ.
Та худалдан авсан хөрөнгөө манай банкаар зуучлуулан даатгуулах боломжтой
Энэхүү зээл нь бизнесээ өргөжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээний барилга барих, худалдан авах, засварлах, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил, багаж хэрэгсэл, техник, машин, механизм худалдан авахад зориулагдана.
Зээлийн батлан даалтын сан (ЗБДС)-н батлан даалтад хамрагдан, хөнгөлөлттэй нөхцөл бүхий бизнесийн зээлийг банкны бүх салбарт хандан авах.
Та зээлийн дансаа уг бүтээгдэхүүний тусламжтайгаар хянах боломжтой
- Үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр төсөл хэрэгжүүлэхэд хамгийн уян хатан нөхцөлтэй, уртхугацаатай, бага хүүтэй санхүүжилтийн эх үүсвэр;
Аж ахуйн нэгжийн хувьд:
- Зээлийн өргөдөл (Банкны салбараас эсвэл энд дарж татаж авна уу);
- Жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчээр бүртгүүлсэн гэрчилгээ эсвэл тодорхойлолт;
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм;
- Зээл авах, компанийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрсөн хувь нийлүүлэгчдийн зөвшөөрөл;
- Компанийн удирдах ажилтны иргэний үнэмлэхний хуулбар, анкет;
- Компанийн товч танилцуулга;
- Хэрэгжүүлэх төслийн танилцуулга (Загварыг банкны салбараас авна уу);
- Санхүүгийн тайлан (сүүлийн 1-2 жилийн);
- Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, лиценз (шаардлагатай тохиолдолд);
- Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ /эх хувиар/;
- Бизнeсийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцлүүд;
- Орлого, зардал, өглөг, авлага, санхүүжилтийг нотлох анхан шатны баримтууд;
- Зээл хүсэгч компани, хувь нийлүүлэгчдийн нэр дээр авсан үл хөдлөх хөрөнгө эзэмшлийн дэлгэрэнгүй лавлагаа;
- Бусад шаардлагатай баримт бичгүүд.
- Албадан хөдөлмөр эрхлэлт эсхүл хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн аюултай эсхүл мөлжлөгийн хэлбэр бүхий үйлдвэрлэл, эсхүл үйл ажиллагаа;
- Тухайн улсын хууль буюу журам, эсхүл олон улсын конвенц болон гэрээ, эсхүл олон улсад зогсоосон болон хориглосон нөхцөлийг зөрчсөн гэж үзсэн үйл ажиллагаа, эсхүл ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эсхүл худалдах, үүнд (а) эмийн бүтээгдэхүүн, пестицид, болон гербицид, (б) озон задлагч бодис, (в) полихлорт бифенил болон бусад аюултай химийн бодис, (г) Зэрлэг Амьтан ба Ургамлын Аймгийн Ховордсон Зүйлийн Олон Улсын Хэмжээнд Худалдаалах Тухай Конвенцын дагуу зохицуулагддаг зэрлэг амьтан эсхүл зэрлэг амьтны гаралтай бүтээгдэхүүн, болон (д) хаягдал эсхүл үйлдвэрийн хаягдал хил дамнан худалдах;
- Галт зэвсэг болон цэрэг дайны зориулалттай хэрэгсэл үйлдвэрлэх эсхүл худалдах, үүнд хагас цэрэгжүүлсэн бараа материал хамаарна;
- Согтууруулах ундаа үйлдвэрлэх, эсхүл худалдах, үүнд шар айраг болон дарс хамаарахгүй;
- Тамхины үйлдвэрлэл, эсхүл худалдаа;
- Мөрийтэй тоглоом, казино болон ижил төстэй үйл ажиллагаа;
- Цацраг идэвхит бараа материал үйлдвэрлэх болон худалдах, үүнд цөмийн реактор болон түүний эд анги хамаарна;
- Задгай асбестэн ширхэгүүд үйлдвэрлэх, худалдах эсхүл ашиглах;
- Арилжааны зориулалтаар мод бэлтгэх үйл ажиллагаа, эсхүл мод бэлтгэх тоног төхөөрөмж худалдан авж халуун бүсийн чийглэг ой эсхүл хүний мөр гараагүй ойд ашиглах;
- Далайн болон эрэг хавийн загас агнуурын үйл ажиллагаа, үүнд том хэмжээний тэнгисийн хөвөгч тор болон нарийн тороор загас барих, ховордсон ба тусгай хамгаалалттай амьтанд хор хөнөөлтэй, болон далайн амьтны төрөл зүйл ба амьдралын орчинд хохирол учруулах ажиллагаа;
- Өөрийн үйл ажиллагаанд ашиглахгүй үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах, эсхүл үл хөдлөх хөрөнгө худалдан авах тохиолдолд;
- ЖДҮ-ийн өөрийн үйл ажиллагаанд зориулж эзэмшихээс бусад арилжааны зориулттай үл хөдлөх хөрөнгө барьж байгуулах;
- Дэд бүтцийн барилгын материалтай холбогдох салбарууд;
- Олон айлын орон сууцны барилга угсралт;
- Уул уурхайн, эрдэс боловсруулалт болон олборлох бүхий л үйл ажиллагаа;
- Газрын тос эсхүл эрчим хүч импортлохтой холбогдох бизнес;
- Голчлон тансаг хэрэглээний бүтээгдэхүүн импортлодог бизнес;
- Томоохон аж ахуйн нэгжийн охин компани эсхүл харьяа ЖДҮ;
- Хаягдал бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаа;
- Ус хангамжийн үйл ажиллагаа.