Мэдээ / Apr 05, 2023

ХЯЛБАРААР ХУРИМТЛУУЛААД ХОСООРОО ХАЙНАНЬ АЯЛААРАЙ

ХХБ-с жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт хөтөлбөр дахин эхэллээ. Тус аянаараа дамжуулан бид санхүүгийн зөв дадалтай “Хуримтлалтай Монгол” иргэдийг бий болгохыг зорьдог билээ.
 

ХХБ өнгөрсөн хугацаанд тус аянаараа дамжуулан 500 гаруй харилцагчийнхаа хадгаламжийг 500,000 – 2,000,000 төгрөгөөр урамшуулсан юм. Мөн супер урамшуулал болох зуслангийн байр, Town House, 1 өрөө байр зэргийг 4 харилцагчдаа гардуулсан билээ.

Тэгвэл энэ удаагийн аянд сар бүр харилцагчаа хосоор нь Хайнаньд аялуулах урамшуулал бэлдээд байна. Болзол нь маш хялбархан бөгөөд хугацаатай хадгаламждаа сарын турш хуримтлуулсан 100,000₮ тутамд урамшууллын 1 эрх авах юм. Тодруулбал, харилцагч та 100,000₮-өө заавал нэг дор хийх шаардлагагүй. Харин ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээг ашиглан тухайн сард хуримтлуулсан нийт дүн 100,000₮ болоход л та урамшуулалд хамрагдах 1 эрхтэй болно. Мэдээж сарын нийлбэр дүн 200,000 төгрөг бол 2 эрх гэх мэтчилэн нэмэгдээд явах юм.

Урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

  • ХХБ-ны салбарууд болон TDB Online апплекэйшн, etdbm.mn цахим сувгаар дамжуулан ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээнд бүртгүүлнэ
  • 6 сар болон түүнээс дээш хугацаатай хадгаламжын дансаа ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээтэй холбоно
  • ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээг ашиглан хуримтлуулсан 100,000 төгрөг тутамдаа 1 тохирлын эрх авна

Урамшууллын хугацаа хэзээ хүртэл вэ?

  • Аян 2023.04.05 – 2023.08.31-ний өдрийг дуустал үргэлжилнэ

Өөр ямар урамшуулалтай вэ?
Сар бүр:

  • 100,000₮ -н хадгаламжийн эрх – 8 харилцагч
  • 300,000₮-н хадгаламжийн эрх – 5 харилцагч
  • 500,000₮-н хадгаламжийн эрх - 3 харилцагч
  • 1,000,000₮-н хадгаламжийн эрх – 2 харилцагч

Урамшууллын эрхээ хэрхэн шалгах вэ?

Харилцагч та урамшууллын эрхээ ЭНД дарж шалгах боломжтой.

 

 Анхаарах зүйлс:

  • Урамшуулалд зөвхөн  ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээг ашиглан хамрагдана.
  • Урамшууллын эрх нь зөвхөн 6 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж, хүүхдийн хадгаламжид олгогдоно
  • Харилцагчийн хадгаламжийн үлдэгдэл шалгаруулалтын эхэнд байсан үлдэгдлээс буурсан тохиолдолд урамшууллын эрх олгохгүй
  • 1 харилцагчид хамгийн ихдээ 1,000 эрх олгоно. 


ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ
Худалдаа, хөгжлийн банк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт