Мэдээ / Dec 23, 2019

Хамгийн олон харилцагч “Токио-2020” олимп үзэх “Зүрхнээсээ дэмжье” урамшуулалт аян эхэллээ

 

ХХБанк 2020 онд тохиох 30 жилийн ойгоо угтан 15 харилцагчаа дотнын хүний хамтаар буюу нийтдээ 30 хүнийг хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон Токио-2020 олимпын наадмыг үзүүлэх “Зүрхнээсээ дэмжье” урамшуулалт аянаа 12-р сарын 18-аас эхлэн зарласан ч урамшуулалт аяны тохирлын хугацааг дээр дурдсан шалтгааны улмаас тодорхойгүй хугацаагаар сунгах болоод байгаа билээ.

Харилцагч Та бүхэн энэхүү урамшуулалт аянд хамрагдсанаар:

  • Зуны олимпын XXXII наадмыг үзэж, Монгол улсынхаа тамирчдыг дэргэдээс нь догдлол дүүрэн зүрхнээсээ дэмжих;
  • Үзэсгэлэнт ФҮЖИ уулыг тольдох;
  • Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нуурын байгалийн цогцолбортой танилцах;
  • Токио хотын хамгийн өндөр Скай три цамхагтай танилцах;
  • Үнэнч Хачико нохойны хөшөөтэй танилцан, хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар болох Шибүяа гарцаар зочлох зэрэг гайхалтай  сюрприз, дурсамж дүүрэн 6 шөнө, 7 өдрийн аяллын эрхийн эзэн болох боломжтой.

“Зүрхнээсээ дэмжье” урамшуулалт аян 2020 оны 04-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх ба урамшууллын тохирлыг 2020 оны 05-р сарын 01-ний өдөр “Боловсрол суваг” телевизээр шууд дамжуулан тодруулна.

 

Урамшууллын эрхийг дараах нөхцөлөөр цуглуулах боломжтой:

 

Карт захиалга

Шалгуур

Олгох эрх

1

Виза Алтан кредит карт

Шинээр болон хугацаа нь дууссан карт дахин захиалах

3ш урамшууллын эрх

2

Виза Лэйди премиум кредит карт

3

Виза Платинум карт

4

Виза Алтан дебит карт

Шинээр болон хугацаа нь дууссан карт 2 ба түүнээс дээш жилээр дахин захиалах

2ш урамшууллын эрх

5

Виза Классик дебит карт

1ш урамшууллын эрх

 

Картын гүйлгээ

6

Виза картаар хийсэн 100,000 төгрөг/50 ам.доллар/50 еврогийн худалдан авалт тутамд

ХХБ-ны ПОС машин дээр болон интернет худалдан авалт, олон улсад хийгдсэн худалдан авалт

1ш урамшууллын эрх

 

Хадгаламж

7

Хугацаатай хадгаламжийн дансанд нэмэгдсэн 100,000 төгрөг тутамд

3 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж байх        

1ш урамшууллын эрх

8

Анх удаа хугацаатай хадгаламжийн данс шинээр нээлгэх тохиолдолд

9

Хугацаагүй хадгаламжийн дансаа хугацаатай хадгаламжийн данс руу шилжүүлсэн тохиолдолд

*Хадгаламжийн бүтээгдэхүүний хувьд 1 хүнд 100 ширхэг хүртэл урамшууллын эрх олгоно.
*Хугацаатай хадгаламжийн үлдэгдэл нь 2019.12.17-ны өдрийн үлдэгдлээс буураагүй байх.
*3 ба түүнээс дээш сарын хугацаатай бүх хадгаламж хамаарна.

 

Та өөрт нэмэгдэж буй эрхийн тоог TDB online аппликейшнд УРАМШУУЛАЛ – КАРТ - ТОКИО 2020 УРАМШУУЛЛЫН ЭРХ цэсээс харах боломжтой. Мөн Таны бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл мессежээр очих болно.

 

 

ХХБанк сүүлийн 10 гаруй жил Виза интернэйшнлтэй хамтран Олимпын наадмын урамшуулалт аян, хөтөлбөрүүдийг зарласаар ирсэн ба энэ удаад Олимпод оролцох эрхээ аваад буй Монгол Улсын анхны эмэгтэй Дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэгийг тэмцээнд оролцоход нь хамтран, дэмжин ажиллахаар болсон билээ.

 

 

 

“Зүрхнээсээ дэмжье”
Худалдаа, хөгжлийн банк

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт