Харилцагчдын хувийн мэдээллийг олж аван, улмаар дансан дахь мөнгийг нь луйвардах тохиолдлууд гарч байгаа талаар хууль хяналтын байгууллагаас мэдээлж байгаа тул ХАРИЛЦАГЧ ТА өөрийн мэдээллийн аюулгүй байдалдаа онцгой анхаарч, доорх ЗӨВЛӨМЖТЭЙ танилцан учирч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.
Та хувийн и-мэйл хаяг болон цахим банкны үйлчилгээндээ нэвтрэхдээ үнэгүй WI-FI сүлжээ болон нийтийн компьютер бүү ашиглаарай.
|
|
Банк Таны цахим банкны нууц үгийг асуусан и-мэйл хэзээ ч явуулдаггүй тул ийм төрлийн мэдээлэлд хууртахгүй байж, банканд мэдэгдэж шалгуулаарай.
|
|
Та өөрийн компьютероо вирусны эсрэг программаар хамгаалж, шинэчлэлийг тухай бүрт хийж байна уу.
|
|
Цахим банкны үйлчилгээ, хувийн болон албаны и-мэйл хаягны нууц үгийг том жижиг үсэг, тэмдэгт оролцуулан хийж байх, нууц үгээ тогтмол шинэчлэн, өөр бусад цахим хаягны нууц үгтэй давхардуулахгүй байхыг анхаараарай.
|
|
Та өөрийн дансны хуулгаа тогтмол хянаж, сэжигтэй гүйлгээ байвал банктай холбогдоорой.
|
|
Таны байнгын харилцаатай түншээс төлбөр шилжүүлдэг дансны дугаар өөрчлөгдсөн, өөр данс руу төлбөрийг шилжүүлэхийг хүссэн и-мэйл ирвэл үнэн эсэхийг баталгаатай эх сурвалжаас заавал лавлаж баталгаажуулаарай.
|
|
Адил төстэй бичигдэх, харагдах вэб сайт, и-мэйл хаягийг хуурамчаар үүсгэн залилах үйлдэл түгээмэл байдаг тул сайтар шалгаж, баталгаажуулж байна уу. Жишээ нь: [email protected] - [email protected]
|
|
Та их хэмжээний мөнгө сугалаанд хожсон, өв залгамжилсан, эсвэл хэн нэгэнд туслах шаардлагатай байгаа тухай, мөн гадаад төслийн зээлийн санал зэрэг мэдээлэл и-мэйл, гар утсанд тань мессежээр ирсэн бол цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаараарай.
|
|
Мөн та байгууллагынхаа цахим шууданг шаардлагагүй вэб сайт, бусад онлайн үйлчилгээнд бүртгүүлэхгүй байхад анхаарч, байгууллагынхаа цахим шууданг ашиглахдаа шифрлэлтийн программ PGP (Pretty good Privacy) болон бусад нууцлалын технологийг ашиглаж хэвшээрэй.
|
|
Олон нийтийн интернэт сүлжээнд цахим банкны үйлчилгээг ашигласан бол тухай бүр “Log out” товчийг дарж, цахим банкны үйлчилгээнээсээ гарч хэвшээрэй.
|
Худалдаа, хөгжлийн банк таны санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах, ТиДиБи Онлайн үйлчилгээний нууцлалыг сайжруулах зорилгоор “Төхөөрөмж баталгаажуулалт”-ын үйлчилгээг нэвтрүүллээ.
Ингэснээр шинэ төхөөрөмж (iOS, android, web browser), өөр IP хаягаас хандах, зөвшөөрөлгүй нэвтрэх, аливаа халдлагад өртөх эрсдэл буурах юм.
Төхөөрөмж баталгаажуулалт буюу DEVICE VERIFICATION нь вэб хуудас болон мобайл аппликейшин аль алиныг шалгах болно. Ийд та бүхэн тогтмол хандах төхөөрөмжөө баталгаажуулж нэвтэрсэн төхөөрөмжийн жагсаалтуудаас бүртгэлээ хянаж нууцлалаа сайжруулаарай.
Харилцагч Таны банканд бүртгэлтэй и-мэйл хаяг болон утасны дугаар өөрчлөгдсөн бол ХХБанкны салбарт хандан шинэчлэхийг зөвлөж байна.
Хэрхэн ашиглах зөвлөмжтэй ЭНД дарж танилцана уу.
Хэдий картыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах нь олон давуу талуудыг бий болгож байгаа ч аливаа эрсдлээс мөн адил хамгаалах шаардлагатай байдаг.
Өөрийн картыг эрсдэлээс хамгаалах дараах зөвлөгөөг Та бүхэнд хүргэж байна.
КАРТЫН МЭДЭЭЛЛЭЭ НУУЦЛАХ
Та бүхэн өөрийн төлбөрийн картын аюулгүй байдлыг хангахдаа картын чухал мэдээллүүд болох Картын дугаар, картын хүчинтэй хугацаа, СVV кодыг нууцлаж байгаарай. Мөн шинээр картаа хүлээн авмагцаа арын хэсэгт нь гарын үсгээ зурж байх хэрэгтэй.
1. ПИН КОДОО НУУЦЛАХ
Нууц кодоо цээжилж, өөрийн нууц үгтэй цаасаа картын хамт байлгаж болохгүй бөгөөд хэн нэгэнд таны өмнөөс нууц кодыг хийлгэх боломжийг ч бүү олго. Утсаар болон и-мэйлээр нууц кодоо хэнд ч битгий хэлээрэй. Ямар ч байгууллага, албан тушаалтан, хувь хүн, тэр ч байтугай банкны ажилтан ч таны картын нууц кодыг асуух эрхгүй.
Худалдааны байгууллагууд танаас пин кодыг тань асуувал кодоо хэлэлгүй, пос терминалд өөрийн гараар кодоо оруулаарай. Мөн пин кодоо тогтмол хугацаанд шинэчилж байгаарай.
2. ӨӨРИЙН ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОНЛАЙНААР ТОГТМОЛ ШАЛГАЖ БАЙХ
Онлайнаар өөрийн дансны мэдээллийг цаг алдалгүй, дэлгэрэнгүй харахад их дөхөм байдаг бөгөөд тогтмол шалгаж байх нь маш чухал. Хэрэв та дебит картыг түлхүү ашигладаг бол бүхий л гүйлгээний мэдээллийг сайн нягтлаарай. Танаас илүү хэмжээний төлбөрийг суутган авсан байх тохиолдол элбэг учраас байнгын шалгах аваас өөрийгөө энэхүү эрсдэлээс сэргийлж чадна.
3. ХҮЛЭЭХ ТУСАМ ЭРСДЭЛ НЭМЭГДДЭГ
Хэрэв та картаа гээсэн болон хулгайд алдсан тохиолдолд мэдсэн тэр даруйдаа өөрийн банкинд хандаж мэдээлэх хэрэгтэй. Ингэснээр таны картыг хэн нэгэн ашиглах боломжгүй болно.
4. КАРТАА ХАМГААЛАХАА БҮҮ МАРТААРАЙ
Хэрэв таны картын соронзон тууз гэмтсэн бол төлбөр тооцоо гүйцэтгэх боломжгүй болдог. Тиймээс картыг аливаа соронзон эд зүйл, бохир болон хатуу биет, түлхүүр гэх мэт гэмтээж болзошгүй зүйлсээс хол байлгаарай.
Та интернэтээр вэб сайтаас худалдан авалт эсвэл төлбөр тооцоогоо хийх гэж байгаа бол дараах зөвлөмжүүдийг дагаарай.
1. ОЛОНД ТАНИГДСАН БАТАЛГААТАЙ САЙТААР ХУДАЛДАА ХИЙХ
Та олон хүний итгэл хүлээсэн онлайн худалдааны сайтаар худалдаа хийх нь аюулгүй юм. Amazon, Alibaba, Apple зэрэг томоохон онлайн худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг цахим хуудсаар худалдаа хийх нь найдвартай байдаг. Таны хандаж буй вэб сайт төлбөрийн картын тань мэдээллийг авах зорилготойгоор өндөр ашиг амалж, эсвэл хэт хямд үнэтэй бүтээгдэхүүн саналж болгож байж мэдэх тул албан ёсны үйл ажиллагаа явуулдаг эсэхийг нь шалгаарай.
2. ХАМГААЛАЛТТАЙ ЦАХИМ ХУУДАСНУУД АШИГЛАХ
Өөрийн картаа ашиглан хамгаалалтгүй сайтаар хэзээ ч битгий худалдаа хий. SSL нууцлалын сертификатаар хамгаалагдсан сайтуудын URL код нь HTTPS:// гэж эхлэх бөгөөд таны ашиглаж байгаа browser-с хамаарч URL хаягийн хажууд цоожны зурагтай байдаг.
Танд VERIFIED by VISA, MASTERCARD SECURECODE хамгаалалтын технологи эсвэл Paypal зэрэг эргэж карт эзэмшигчийг баталгаажуулдаг сайтуудаар гүйлгээ хийхийг зөвлөж байна. Эдгээр сайтууд нь интернэт пин кодоор гүйлгээг давхар баталгаажуулдаг.
3. БАРИМТАА ШАЛГАХ
Өөрийн онлайн банкаараа орж ямар гүйлгээ хийснээ байнга хянаж бай. Ингэснээр таны хийгээгүй ямар нэгэн гүйлгээ гарсан тохиолдолд та илүү хурдан мэдэх болно.
4. ХУДАЛДАА ХИЙХ ҮЕДЭЭ ОЛОН НИЙТИЙН КОМПЬЮТЕР БҮҮ АШИГЛААРАЙ
Компьютерууд таны мэдээллийг хадгалж үлдэх боломжтой ба таны зорчсон түүх, нэвтрэх мэдээлэл тань хадгалагдаж үлдэх боломжтой юм. Тиймээс худалдаа хийх үедээ заавал хувийн компьютер ашиглаж байгаарай.
5. ОЛОН НИЙТИЙН ҮНЭГҮЙ WI-FI БҮҮ АШИГЛААРАЙ
Худалдаа хийх үедээ олон нийтийн сүлжээ ашиглах нь мөн олон эрсдэлийг дагуулах боломжтой байдаг. Тиймээс өөрийн хувийн мэдээллийг алдахаас сэргийлэх үүднээс худалдаа хийхдээ хувийн сүлжээг ашиглаарай.
Харилцагч та ХХБ-ны олон улсын картаар Энэтхэг болон Индонези улсад зөвхөн чип технологи нэвтэрсэн АТМ-д бэлэн мөнгө авах боломжтойг анхаарна уу Бэлэн мөнгөний машин ATM болон ПОС төхөөрөмжөөр үйлчлүүлэхдээ дараах зөвлөмжийг анхаарч өөрийгөө эрсдлээс хамгаалаарай.
Фишинг нь хэн нэгний нэрийн өмнөөс чухал, нууц мэдээллүүдийг авах зорилгоор хуурамч хаягнаас и-мэйл илгээж хийгддэг цахим халдлагын нэг төрөл юм. Хууран мэхлэх замаар санхүүгийн мэдээлэл, карт, дансны мэдээлэл, мөн түүнчлэн таны хувийн мэдээлэл нууц үг, нэвтрэх нэр гэх мэт мэдээллийг хулгайлах нийтлэг зорилготой байдаг.
Хуурамч фишинг и-мэйл доорх нийтлэг шинжтэй байна:
Иймээс Та сонор сэрэмжтэй байж дээрх шинж илэрсэн сэжигтэй и-мэйлд хариу үйлдэл үзүүлэхгүй дараах зааврыг дагаж сэргийлэнэ үү